Сүүлийн шинэчлэлт: 2014 07.31 - 16 цаг 54 минут
Facebook.com/Дорнод 24 цаг+

Халхгол сумын дулаан, цэвэр бохир усны шугамын зураг төсөл боловсруулах /Зөвлөх үйлчилгээ/

2013 оны 03-р сарын 23. 11:10

1. Худалдан авах ажиллагааны газар нь Сумын дулаан, цэвэр бохир усны шугамын зураг төсөл боловсруулах /Дорнод, Халх гол/ -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Сумын дулаан, цэвэр бохир усны шугамын зураг төсөл боловсруулах /Дорнод, Халх гол/”дараах иж бүрдэл бүхий ажил юм. (Үүнд: Инженер геологийн дүгнэлт, Геодезийн зураглал, Уурын зуухны барилга, Халаалтын тогоо, Бохирын станцын барилга, тоног төхөөрөмж, Гүний худаг, тоног төхөөрөмж, Дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний иж бүрэн зураг төсөв)юм. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг цахим худалдан авах ажиллагааны систем(www.meps.gov.mn) –ээр мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Оролцогч нь мэдүүлгээ цахим хэлбэр(pdf)-ээр өөрийн цахим гарын үсгээр нэвтрэн илгээнэ. Дараах баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
• Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар

• Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл

• Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/

• Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт/
болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 4-р сарын 2 ний 09:00-17:00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 4-р сарын 4 -ний дотор ирүүлнэ үү.

www.meps.gov.mn веб хуудсанд цахим хэлбэрээр ирүүлэх. Утас: 70135060

Мэдээний URL:


Та Дорнодын ирээдүйн төлөө сэтгэл зовниж явдаг бол LIKE дараарай.



Энэ мэдээг бусдад дамжуулъя [Share, Tweet, Print, E-mail...]

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dnews.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91584108 утсаар хүлээн авна. .

Энэ 7 хоногийн Онцлох нийтлэлүүд