Сүүлийн шинэчлэлт: 2014 07.22 - 13 цаг 03 минут
Facebook.com/Дорнод 24 цаг+

“Mongolian Аirlines” гэдэг нэр МИАТ-ынх байх ёстой

2013 оны 03-р сарын 21. 09:29
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч “Mongolian Аirlines” группт албан шаардлага хүргүүлжээ. Монгол Улсын Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж буй “Mongolian Аirlines” групп байгуулагдсан цагаасаа хойш үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн олон улсад танигдсан нэрийг ашиглаж ирсэн юм. 2011 онд байгуулагдсан эл групп гадаад, дотоодод нислэг үйлддэг агаарын хөлгүүд дээрээ “Sinсe 1956” гэсэн бичиглэлийг тавьж, 1956 онд үүсэн байгуулагдсан мэтээр сурталчлан, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгааг зогсоох ёстой гэж ШӨХТГ үзсэн байна.

Хэвлэлүүд МИАТ компанийн захирлууд Дайны эрсдлийн даатгал нэрээр мөнгө угаасан хэргийн талаар нийтэлж эхлэх үед манай сонин “Манай улсын агаарын тээврийн гадаад нислэгийн зах зээлд төрийн өмчийн МИАТ компани давуу эрх эдэлж, Монгол Улсыг цөөн хэдэн чиглэлээр Ази, Европтой холбодог. Эл компани эдийн засгийн хувьд дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлсэн “Кореан эйр”, “Эйр Чайна”, “Аэрофлот” зэрэг компанитай өрсөлдөх бяд муутай тул төрөөс өнөөдрийг хүртэл бодлогоор дэмжиж ирсэн. Харин энэ дэмжлэг нь МИАТ компанийг гадна талаасаа монополь эрхтэй болгож харагдуулдаг. Тиймээс тус компани сувдаг сэтгэлтнүүдэд “саалийн үнээ” болдог төдийгүй сиймхий гарвал МИАТ-ыг хувьчилж авахыг хүсэгчид олширсон” тухай мэдээлж байсан билээ. Энэ үеэр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай ихэрлэж төрсөн “Mongolian Аirlines” группийн хууль зөрчсөн үйл ажиллагаа олон нийтэд ил болж байв.

Тодруулбал, МИАТ компани энэ нэрээ УБЕГ болон Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо ИАТА-д албан ёсоор бүртгүүлж, дотоодод МИАТ, олон улсад МИАТ болон “Mongolian Airlines” нэрийг олон жил ашиглаж ирсэн. Харин 2011 онд агаарын тээврийн зах зээлд МИАТ гэдэг нэр гэнэт ихэрлэж, “Mongolian Аirlines” групп 1956 онд байгуулагдсан МИАТ компанийн түүхийг өөрийн болгож, гадаад дотоодод сурталчилгаа хийж эхэлсэн байдаг. Үндэс ний агаарын тээвэрлэгчийн нэр хоёр хуваагдах эхлэлийг МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаж буй Ч.Хоролсүрэн тавьж, 2005 онд МИАТ компанийн коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа тус компанийн олон улсад танигдсан “Mongolian Аir lines” нэрийг аж ахуйн нэгжийн нэрээр өөр дээрээ бүртгүүлж, www. miat.com домайн хаягийг эзэм ших эрх олж авчээ.

Ийнхүү аж ахуйн нэгжийн нэр, компанийн домайн хаяг давхардсаны уршгаар МИАТ компани олон улсын нислэгийн тийзээ бор луулж, нислэгийн чиглэл, үйлчилгээ гээ сур талчилж чадахгүйд хүрч хувь, хувьс галын ижил нэртэй компа нийн дунд маргаан үүсч байв. Мөн гаднын байгууллагууд андуурч, төрийн өм чийн компани руу гадаадаас хийдэг санхүүгийн гүйлгээ солигдохдоо тулж байсан явдлыг эцэслэхээр тус газарт шаардлага хүргүүлээд байгаа аж. Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөө- ний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгөөс тодруулсан юм.

-Танай газраас “Mongolian Аirlines”-д шалгалт хийж, тус компанийг хууль зөрчсөн учраас агаарын хөлөг дээрх “Sinсe 1956” тэмдэглэгээгээ арилгах, мөн компанийн нэрийг өөрчлөх шаардлага хүргүүллээ. Шалгалт хийх болсон шалтгаан юу байсан бэ?

-МИАТ компанийн зүгээс “Mongolian Аirlines” групп төрийн өмчийн агаарын тээвэрлэгч компанийн нэр, бусад зүйлийг хууль бусаар ашиглаж байна гэсэн гом дол ирүүлсэн. Шалгалтын явцад хоёр зөрчил илэрсэн. “Mongolian Аirlines” групп 2011 онд байгуулагдаж, 2012 оны арваннэгдүгээр сард УБЕГ-аас гэрчилгээ авсан байна. Нөгөө талаар аж ахуйн нэгж нь иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулахын тулд заавал тусгай зөвшөө рөл авдаг. Харин нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг 2012 оны аравдугаар сард авсан хэрнээ агаарын тээвэрт ашиглаж буй “Аэробус-319” агаарын хөлөг дээрээ “Sinсe 1956” гэсэн тэмдэглэгээ хийж, Улаанбаатар-Хонконг, Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг хийж байна. Энэ бол агаарын тээвэрлэгч компанийн үү сэн байгуулагдсан оныг заадаг тэм дэглэгээ. 2011 онд байгуулагдаж, 2012 онд нислэгийн эрх авсан компани 1956 онд байгуулагдсан гэсэн ташаа мэдээллийг гадаад, дотоодод түгээж болохгүй биз дээ. Энэ нь өөрөө бусдын барааны тэмдэг хулгайлах юм уу, өөрийн талаар худал буруу сурталчилгаа явуулах гэсэн Өрсөлдөөний тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байсан.

-Компанийн удирдлага хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн үү?

-Иргэний нисэхийн салбарт байгуулагдаад олон жил нислэг үйлдэж байгаа, нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг компанийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. “Since 1956” гэж бичсэнээр энэ компанийг 1956 онд байгуулагдсан, тогтчихсон, нэр хүндтэй компани юм байна гэсэн ойлголт шууд төрнө. Гэхдээ 1956 онд МИАТ үүсэн байгуулагдсан учраас энэ бичилтийг хийх эрх зөвхөн МИАТ компанид л байна.

-Танайхаас хүргүүлсэн шаардлагын дагуу “Mongolian Аirlines” групп зөрчлөө ямар хугацаанд арилгасан байх ёстой вэ?

-Би чил тийг нэг сарын хугацаанд арилгах үүрэг өгсөн. Онгоцны будаг хэт халуун, хүйтэн температур, өндөр нам салхины нөлөөнд автахгүй сайн чанартай байх ёстой учраас хугацаа хэрэгтэй гэдгийг тооцсон. “Mongolian airlines” гэдэг нэр манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн гадаадад танигдсан нэр учраас МИАТ компанид байх ёстой гэж дээр хэлсэн. Энэ нэрийг солих хугацааг 60 хоногт багтаасан. Компанийн нэ рийн асууд лаар энэ хоёр байгууллагын дунд шүүхээр зарга үүсэж байсан юм билээ. Шүүх “Mongolian airlines” гэдэг үгийг кириллээр бичихэд МИАТ гэдэг үгийн кириллээр бичсэнтэй давхцахгүй гэж шийдсэн болохоос “Mongolian airlines” гэдэг үгийн англи, латинаар бичигдэх хувилбарын тухайд тайлбар гаргаагүй байдаг.

-Хэрвээ тус компани тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн шатанд ямар арга хэмжээ авах вэ?

-Бид ТЕГ-аас мэдээлэл авсан. Энэ компани орлого олоогүй, алдагдалтай ажилласан юм билээ. Хэрвээ компани шаардлагыг хугацаанд нь биелүүлэхгүй бол компанийн нийт хөрөнгийг үнэлээд мөнгөн дүнгийн 5-7 хувьтай тэнцэх хэмжээ ний торгууль тавих хуулийн заалт бий. Мөн агаарын тээврийн үйлчил гээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчинг үй болгох асуудлыг Зам, тээврийн яаманд тавина.

Д.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Мэдээний URL:


Та Дорнодын ирээдүйн төлөө сэтгэл зовниж явдаг бол LIKE дараарай.



Энэ мэдээг бусдад дамжуулъя [Share, Tweet, Print, E-mail...]

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. ard (203.91.119.100)
    2013 03.23 21:42
    Reply

    uu naad gazar chini Nomtoibayariinx gesen. Yamar l oligtoi yum xiiv gej. Bas l neg xun xuursan, xulxidsan, luivardsan yumaa l xiij yavaa biz. ongots enter ni naidvargui ni unen bx oo

  2. Иргэн (203.91.119.100)
    2013 03.23 21:39
    Reply

    Хямд үнэ муу чанартай л байдаг. Ашиггүй ажилласан хэрнээ хямд нисээд байдаг. Тэгэхээр цаана нь техник хэрэгсэл онгоц нь найдваргүй л гэсэн үг дээ.

  3. And ne (202.21.113.138)
    2013 03.22 10:08
    Reply

    za tegeed iznesees hyamd ard bidend heregtei l bga sh dee
    airline.s garch irsenees hoish l iznessiin tengert hadsan une shuud buursan sh dee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dnews.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91584108 утсаар хүлээн авна. .

Энэ 7 хоногийн Онцлох нийтлэлүүд