Сүүлийн шинэчлэлт: 2014 07.30 - 17 цаг 25 минут
Facebook.com/Дорнод 24 цаг+

Иргэний цахим үнэмлэх – Түгээмэл асуултууд

2012 оны 10-р сарын 23. 09:13

Иргэний цахим үнэмлэх дугаартай юу?
• Иргэний цахим үнэмлэх дугааргүй.
• Монгол Улсын иргэн бүр регистрийн дугаартай байдаг.
• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 16-аас дээш насны иргэн бүрт бүртгэлийн программаас иргэний бүртгэлийн 12 орон бүхий тоог өгч иргэний цахим үнэмлэхийн ард 2D бар кодоор бичилт хийгддэг. Энэхүү 12 орон бүхий тоо нь иргэний үнэмлэх дахин авах тохиолдолд өөрчлөгдөхгүй давуу талтай.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд сонгогч иргэний цахим үнэмлэхээр оролцох уу?
• Тэгнэ.
• Сонгогч нь санал өгөхдөө хурууны хээний бүртгэлээ шалгуулна.
• Иргэний үнэмлэхээ хүчингүй болгуулаагүй гар дээрээ шинэ, хуучин 2 үнэмлэхтэй иргэд байгаа тул зөвхөн иргэний цахим үнэмлэхээр сонгуульд оролцоно.

Иргэн хэдэн төгрөг төлж иргэний цахим үнэмлэх авах вэ?
• Энэ ондоо багтааж авбал үнэ төлбөргүй олгогдоно.
2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш авбал үйлчилгээний хураамж 15000 төгрөг, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг, нийт 18300 төгрөг төлж  авна.
Зарим газар хуучин иргэний үнэмлэхийн хайчилж өгөөд  байна зарим газар хурааж  авсан байна ямар учиртай вэ?
• УИХ-ын сонгуулийн өмнө УБЕГ-ын даргын 2012 оны 560 дугаар тушаалаар хуучин иргэний үнэмлэхийн баруун дээд буланг хайчлан хүчингүй болгож, иргэний бүртгэлийн байгууллагаас хураан авч байсан.
• Гэтэл 1300000 гаруй иргэн иргэний үнэмлэхээ авсан байхад 540000 иргэний үнэмлэх бүртгэлийн байгууллагад хураагдсан судалгаагаар гарсан. 800000 гаруй иргэн хаясан, гээсэн шалтгаанаар өөртөө авч үлдэх зорилгоор иргэний хуучин үнэмлэхээ хүчингүй болгож хураалгаагүй байна.
УБЕГ-ын даргын 2012 оны 10 сарын 04-ны 848 дугаар тушаалаар иргэнд иргэний хуучин үнэмлэхийг баруун дээд буланг хайчлан хүчингүй болгож буцаан олгож байна.
Иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэж хаягийн өөрчлөлт гарвал яах вэ?
2013 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс иргэний цахим үнэмлэхийн чипэнд хаягийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг бичиж оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иргэн цахим үнэмлэхийн зургаа солиулах хүсэлт гаргаж болох уу?
• Болно.
Орон нутагт сумын улсын бүртгэгчид, нийслэлд нийслэлийн бүртгэлийн байгууллагад хандан биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/, цээж зургийг дахин авахуулж  цахим үнэмлэхээ авах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Дорнод аймгийн Иргэний бүртгэлийн хэлтсийн цахим хуудсаар зочилж хүлээн аваарай.
http://ubh.dd.gov.mn

Мэдээний URL:


Та Дорнодын ирээдүйн төлөө сэтгэл зовниж явдаг бол LIKE дараарай.



Энэ мэдээг бусдад дамжуулъя [Share, Tweet, Print, E-mail...]

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. çî÷èí (202.72.245.122)
    2012 10.24 08:05
    Reply

    íýýðýý íýð íü òîäîð÷ ÿëãàð÷ õàðàãäàõ õýðýãòýé áàéíà

  2. çî÷èí (202.72.245.122)
    2012 10.23 11:07
    Reply

    íýðýý òîì òîä ¿ñãýýð áè÷èõ õýðýãòýé áàéíà

  3. çî÷èí (202.72.245.122)
    2012 10.23 11:06
    Reply

    íýðýý ººð òîä ºí㺺ð áè÷âýë ÿàñàí þì áý

  4. çî÷èí (202.72.245.122)
    2012 10.23 10:59
    Reply

    çóðàã ìóóõàé á

  5. çî÷èí (202.72.245.122)
    2012 10.23 10:58
    Reply

    ßäàõàä õ¿íèé íýð íü ìàø á¿äýã .¿ñýã íü æèæèã õýìæýýãýýð áóñàä áè÷âýð¿¿äòýé èæèëõýí áè÷èãäñýí íü õºãæëèéí áýðõøýýëòýé.ºíäºð íàñòàé õ¿ì¿¿ñò ÿëãàð÷ òîäîð÷ õàðàãäàõã¿é õ¿íäðýëòýé áàéõ þìàà.òîìõîí áè÷èõ çàé áàéõ ë þì.Òýãýýä ÷ ¿íýìëýõ íü ººðºº öîîõîð áîëîõîîð õàðàõàä õàðààíä á¿ð÷ ÿäàðãààòàé áàéíà.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dnews.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91584108 утсаар хүлээн авна. .

Энэ 7 хоногийн Онцлох нийтлэлүүд