Сүүлийн шинэчлэлт: 2015 07.31 - 10 цаг 55 минут
Facebook.com/Дорнод 24 цаг+
Зарын архив
DNews.mn сайт "Гэгээ" ТВ-ээр цацагдаж буй бүх төрлийн зар мэдээллийг нийтэлж байна.
"Гэгээ" ТВ-ийн зар хүлээн авах цэг: Шүр захын узель болон АН-ын байран дахь "Гэгээ" ТВ-ийн студи.
Таны ажил бизнест амжилт хүсье!

Автомашин »

Номт-Ундарга сургалтын төв нь хүүхэд, багачууд, оюутан залуус та бүхний зуны амралтанд зориулан орос, англи, хятад хэлний зуны сургалтыг эхлүүллээ. Гадаад хэл сурах зорилго тавьж өөртөө оюуны их хөрөнгө оруулалт хийхийг хүссэн хэн бүхний өмнө манай үүд хаалга үргэлжид нээлттэй байх болно. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн хүссэн хэлээ эзэмшин гадаадад сурах алтан боломжийг бүү алдаарай.

ио

Мөн Энх зусланд явагдах Орос, Хятад хэлний вакуумжуулсан сургалтанд хамрагдаж зуныг бүтээлчээр сэтгэхүй, авъяасаа хөгжүүлж, мэргэжлийн багштай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнд хандаарай. Бид таны хүүхдэд гадаад хэлийг сонирхолтой хэлбэрээр эрчимжүүлсэн хөтөлбөрөөр 7-14 хоногийн хугацаанд явуулах болно.

иомт
Мөн 1-5р ангийн хүүхдүүдийг өдөр өнжүүлэх төвдөө урьж байна. Бид таны хүүхдийн эрүүл мэндэд анхаарч тав тухтай орчинд чанартай хоол хүнсээр ханган , цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн, тоглуулан амрааж хоцрогдлыг арилгахаас гадна гүнзгийрүүлэн сургаж авьяас чадварыг нь хөгжүүлж бие даан суралцах арга барилд сурган сурах эрмэлзэлтэй зөв хүн болгон төлөвшүүлэхийн төлөө манай хамт олон ажиллаж байна.

Харилцах утас-99588758. 70583333, 89378777

Зарын код:Хэлтэй бол хөлтэй | Огноо: 2015 06.25

“Дорнод” телевиз та бүхний зарыг Чадангууд төвийн урд  3 давхар байранд байрлах “ Дорнод ” телевизийн байранд, “Шүр” захын узель, 23-р байранд байрлах PC тоглоомын газарт тус тус хүлээн авч байна. Таны зар “Дорнод”ТВ-ийн Facebook хуудас болон “Dnews.mnсайтад  давхар үнэгүй байршина. Мөн “Дорнод” зарын сонинд хэвлэгдэн худалдаалагдах болно. Зарын сонинг “Дорнод” ТВ-ээс болон зар хүлээн авч буй цэгүүдээс худалдан авах боломжтой.

Таны зарыг хамгийн хүртээмжтэйгээр, өдрийн 15удаагийн давтамжтайгаар Чойбалсан хот

даяар  хүн бүхэнд хүргэнэ. Зарын бодит үнэнийг зарлуулсан хувь хүн албан байгууллага бүрэн хариуцна.  Бидэнтэй харилцах утас : 9858-9099

Ажлын байр

- Компьютерт ажиллах чадвартай эрэгтэй хүнийг хэвлэгч ажилд авна. Утас : 9424-9717  9906-2777

- Хадлангийн болон фермерийн туслах ажилчин, мөн малчин саальчин ажилд авна. Гэр бүлээрээ байж болно. Утас : 8601-9722

- Барилгын краказ угсралтын ажил, арматурчин, мужаан ажилд авна. Утас : 8989-7497

-20-26 насны залуусыг борлуулалтын менежерээр

сургаж  ажилд авна. Цалин : 500000₮-өөс дээш.

Жич : 1 хувь цээж зурагтай ирэх. Утас: 9906-4749

8958-9917

Үйлчилгээ

-Молор онош зүйн ëàáîðàòîðè нь үйлчлүүлэгч òà á¿õýíäýý нарийн мэргэжлийнлабораторийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд øóóðõàé íàéäâàðòàé õèéæ ¿үéë÷èëæ áàéíà. Дэлхийд танигдсан герман чанар Молор онош зүйн лаборатори. Óòàñ: 9958-0077

- Төрийн банкнаас харилцагчдынхаа хүсэлтээр Хадгаламжийн урамшуулалт аянаа 2 үе шаттайгаар зарлалаа. Нэг сугалаагаар 2 удаагийн аянд оролцож, 2 сая төгрөгийн хадгаламжийн эрх, 1 сая төгрөгийн хадгаламжийн эрх, Iphone-6 гар утас, Керамик плитка зэрэг олон шагналын эзэн болоорой.Таныг азын тэнгэр ивээг.  Төрийн банкны урамшуулалт аянд хамрагдаж мөнгөө ч арвижуул, мөрөөдлөө ч биелүүл. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Төрийн банк.  Лавлах утас: 7058-4525  7058-4017

-2015.01.01-нээс эхлэн хэрэглэгчдийн хүсэлтээр “БД” ХХК Ням гарагт ажилладаг боллоо. Ажлын өдрүүдээс гадна Ням гарагт Дорнод ус захиалсан Хувь хүн, албан байгууллагын захиалгыг   10-17 цаг хүртэл авч, хүргэж

өгч үйлчилнэ. Утас: 7058-4536   9899-0589

- Америк, Европ стандартын том жижиг размерийн эмэгтэй хувцас /цув, куртик, өмд цамц, платье/ япон нүдний дусаагуурыг “Ольхон” зочид буудлын 102 тоотод худалдаалж байна. Хугацаа: 2015 оны 07-р сарын 20, 21, 22, 23-ны хооронд явагдана. Утас : 9919-0103  8877-0103

- Зар-81  NEXT электроникс компани нь “Наадмаар хийморьтой, Некстээс машинтай” сугалаат аян зарлалаа. Та манайхаас 200000 төгрөгөөс дээш худалдан авалт хийх бүртээ  нэг сугалаа авч өөрийн мэдээллийг бөглөж хайрцганд хийнэ. Аян нь 07-р сарын 1-аас эхэлж 08-р сарын 1-нд Боловсрол суваг телевизээр азтануудыг тодруулна. Сугалааны супер азтанд 12 худалдан авагч өрсөлдөж нэг худалдан авагч аяны супер хонжвор болох Prius-30 автомашины эзэн болох боломжтой. Та бүхэн яараарай.

NEXT электроникс компани нь “Шинэ байр-2 хөтөлбөр” сугалаат аян зарлалаа. Та манайхаас Samsung брэндийн бараа тутамд 1 сугалаа авч өөрийн мэдээллийг бөглөж хайрцганд хийнэ. Аян нь 06-р сарын 25-наас эхэлж 08-р сарын 30-нд Боловсрол суваг телевизээр азтануудыг тодруулна. Сугалааны супер азтанд 12 худалдан авагч өрсөлдөж нэг худалдан авагч аяны супер хонжвор болох 1 өрөө шинэ байрны эзэн болох боломжтой. Та бүхэн яараарай.

- Хэнтий аймгийн “Пьявка” эмнэлэг нь 7-р сарын 25-28-нд Дорнод аймгийн “Нью-Эндорфин”эмнэлэгт  хануур хорхойн эмчилгээг даралт ихсэх, элэг, толгой, гурвалсан мэдрэлийн болон нурууны гэмтэл, шамбарам, судасны өвчнүүдийн эмчилгээг хийж байна. Утас : 9956-9064  9912-6274

- МУ-ын шилдгийн шилдэг өргөмжлөлт, Аймгийн

шилдэг авто сургууль, Хөдөлгөөний соёл

ЗХО-чдын холбоо ТББ-ын дэргэдэх “Ухааны жолоо”

авто сургууль нь “А” “В” “ВС” ангиллууддаа элсэлт

авч байна. Өглөө, орой 2 ээлжээр хичээллэнэ.

Чанартай сургалтанд хамрагдан жолооч болохыг

хүсвэл манайхыг зориорой. Манай хаяг: 3-р байрны

хойно байрлах “Ухааны жолоо” авто сургууль

Утас: 8857-5995, 9858-8888

Үл хөдлөх хөрөнгө

--Мянгатын 31-р байранд наран талдаа

цонхтой, супер засвартай 3 өрөө

байрыг үнэ тохирч зарна. Утас: 9999-9373

-2-р баг Тээвэрчдэд газар хашаа байшингийн зарна. 4 тоннын усны ёмкость зарна. Утас : 9425-9477

-9-р байшинд цэвэрхэн, дулаахан, түрээслүүлж байгаагүй 3 өрөө байрыг зарах буюу 2-4 давхрын 1өрөө байраар сольж зөрүүг тохирно. Утас : 9019-8980  8818-6807 

-23-р байшинд 1 өрөө байр яаралтай түрээслүүлнэ. Төлбөрийг 3 сараар тооцно. Төлбөр 150000₮. Утас : 9601-0470  

-19-р байранд 1 өрөө байр зарна. Утас : 9637-5888

9921-5226

- Цэвэр нямбай 1-2 хүнд хажуу өрөө түрээслүүлнэ. Утас : 8998-4560  

- Бунханд худаг буудалдаа ойрхон, айл бууж

байгаагүй шинэ газар хямд зарна. Цахилгаан шийдэгдсэн. Утас : 9977-8319  9480-0058  

-37-р байрны хойно байрлах 100мкв хувьчлагдсан  газартай хул шар өнгийн павильон, мөн  1-р байшинд наран талдаа цонхтой 2 өрөө байрыг тус тус зарна. Утас : 9958-9597

-1 өрөө байр түрээслүүлнэ. Мөн 10-р баг хивсний 7-р эгнээнд зам дагуу 0,7 га газар зарна. Утас : 8899-5590

-19-р байранд 2 өрөө байр түрээслүүлнэ.

Утас : 8828-0280

- Мянгатад 1 өрөө байр зарах буюу түрээслүүлнэ. Утас : 8802-2477   9994-2477

–26-р байранд 2 өрөө болгон тохижуулсан 1 өрөө

байр яаралтай хямд зарна. Утас : 9877-0929

9986-0124

-38-р байранд 1 өрөө байр түрээслүүлнэ. Сарын төлбөрийг 3 сараас дээш тооцож авна. Утас : 9922-6055 

-Бунханы Геологийн хашаанд газар байшин зарна.  Төвийн халаалтанд холбогдох боломжтой. Утас : 9987-5992

-14-р байранд 3 өрөө байр зарна.Утас: 9958-1156

- Лифттэй шинэ байранд 3 өрөө байр зарна. Банк оролцуулахгүй урьдчилгаа авч тохиролцож болно. Мөн машин оролцуулж болно. Утас : 9931-5783

- Хажуу өрөө түрээслүүлнэ төлбөрийг сар сард нь тооцно. Утас: 9549-1480

- Одоо үйл ажиллагаа явуулж байгаа pub  зарах буюу түрээслүүлнэ. Уурхайн байранд 2 өрөө байр зарна. Утас :9958-4479 

Авна зарна.

-327-р ангийн зүүн талд 0,7 га газар зарна. Бичиг баримт бүрэн. Үнэ : 3 сая 500000. Утас : 9962-2247

-2014 онд орж ирсэн 2003 оны давхар кабинтай 5 тонны даацтай  гал командын зориулалттай  маш сайн машин зарна. Утас : 9906-2777  9424-6717

-4 ханатай бариажаараа гэр яаралтай зарна. Утас : 8996-9876  8689-6420 

- Хуучны  4 ханатай гэр, 6 метрийн урттай дүнз зарна.  Утас : 9178-2828

- БНХАУ-ын улсын үйлдвэрийн чанарын тэмдэгтэй маш сайн цемент зарна. Үнэ : 9000₮. Утас : 8807-3994

-2001 оны, хагас ачааны Starex машин, 2008 оны 2015 онд орж ирсэн  Delica D5  машин яаралтай зарна. Утас : 9959-3993  9991-3307

- Prius -10 маркийн машин зарна. Утас : 8807-3611  9659-6911

-4, 25-тай цемент байнга зарна. Хот дотроо хүргэнэ. Жич : НӨАТ-тэй. 20тн даацтай хятад чиргүүл, давхар кабинтай Бонго машин зарна. R-12-тай том машины хуучин дугуй зарна. Мөн шинэ дугуй захиалгаар нийлүүлнэ. 20тн Бенз самосволоор газар шорооны ажил хийнэ. Хаяг : 10-р баг Ялалтын 5-11 тоот. Утас : 9958-8731  9958-8729  8857-8729  9958-8057  

- Хятадын Улсын үйлдвэрийн чанарын тэмдэгтэй маш сайн цемент зарна. Утас : 8808-2428         9968-4542

-4 метр урттай 15х5 хэмжээтэй палк яаралтай хямд зарна. Үнэ : 23000₮.  Утас : 9958-8843    8950-0208     9902-8763

- Тугалтай үнээ зарна утас: 9915-0715  9973-4237

- Nissan Sunny  15 машины сэлбэг комоор нь зарна.

Утас : 8837-6101        9958-3037

- Хөөсөн чихрийн машин, зайдас шарагч машин зарна. Утас : 9959-4305  8918-3024  

-4 метр урттай 15х15 хэмжээтэй палк яаралтай хямд зарна. Үнэ : 23000₮. Утас : 8950-0208  8976-9019  9958-8843

- Pruis-10  маркийн машин, сайн Excel  машин, 4х6 хэмжээтэй чаргатай өвөл зуны сууц тус тус зарна. Утас : 9659-6911

-2000 мотортой Grand Mark-2 машиныг Prius машинаар

солино. Утас : 9902-3892  8801-3312

- Хонь, тэмээний ноос, адууны дэл, сүүл болон

малын гаралтай түүхий эд байнга худалдаж

авна. “Ундарга” түүхий эдийн төв. Утас : 9902-8611

-2 метрийн урттай хашааны банз маш хямдаар

зарж байна. Мөн хашаа, хаамаг, палкан

байшингийн захиалга авна. Хаяг: Ялалтын 9-21 тоот

-4 метрийн урттай 15х15 хэмжээтэй палк яаралтай хямд зарна. Үнэ : 23000₮. Утас : 9958-8843  8950-0208  9902-8763

-Хаягдал хар төмөр болон ширэм хаягаар

байнга очиж авна.Утас : 9670-3737  9930-3737

8857-3737  9880-3737

-6х7  7х8 хэмжээтэй дүнзэн торх яаралтай

хямд зарна. Мал оролцуулж болно. Утас: 9962-5172  8982-0464

- Мал авна. Ачааны Пекаб машинаар мал солино. Утас : 9987-3099  8881-0049

-60-ын блок худалдаж авна. Утас : 9926-9141

Зарын код:Дорнод тв-гийн зар | Огноо: 2015 06.22

“Адуунчулуун” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Балжиннямын Энхбаатартай ярилцлаа. “Ах нь ингэж сонин хэвлэлд ярилцлага өгч байгаа ч үгүй, ер нь дургүй” гээд л эрс шулуухан хэлж орхих юм. Байгаагаараа гүдэс зантай ийм хүнтэй ярилцах аятай санагдсан. Энэ сарын сүүлээр тохиох Адуунчулууны уурхайн 60 жилийн ойтой холбогдуулж түүнийг зочноор урьсан хэрэг л дээ. Угтаа бол уурхай хэмээх их айлын санхүүг барьдаг хүн нь тэр. Бидний хооронд энгийн сайхан яриа өрнөв.

-Энхбаатар ах, өмнө нь сонин хэвлэлд  ярилцлага өгч байв уу?

-Өө үгүй үгүй. Анх удаа л чамтай ярилцаж байна. Би ер нь иймэрхүү юмнаас зугтдаг хүн ш дээ.

-Яагаад тэр вэ?

-Дургүй л байхгүй юу. Хариуцсан ажлаа сайн хийгээд явбал барав гэж боддог ш дээ.

-Тэгвэл тэр тусмаа л сонирхолтой яриа өрнөж мэднэ. Та чинь өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Цагаан-Овоод Хишгээ даргатай өрсөлдсөн байх аа?

-Би Цагаан-Овоогийн хүн ш дээ. Дорнод аймаг дахь Цагаан-Овоо сумын нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Нэр дэвшээд л сумандаа давхиад очсон чинь Хишгээ над руу утасдаж байна. “Миний найз яах нь вэ? Улс төр гэдэг энэ муухай зүйлтэй хутгалдаад юухэв дээ” гээд. Тэгээд яах вэ, цөөн тооны саналаар ялагдал хүлээсэн. Орцны үүдэнд хов базаад суудаг хэдэн авгай нар шиг л болчихсон юм байна лээ.

-Тэгэхээр бага нас чинь Цагаан-Овоод өнгөрчээ?

-Манайх Цагаан-Овоогийн айл. Хөдөөний хүүхэд болохоор бусдын л адил малын захад өссөн дөө. Өглөө эрт босч үнээ саана, хашаа хороогоо цэвэрлэнэ. Зуны бороонд хөл нүцгэн л гүйж явдаг сан. Хөл маань баргийн юман дээр гишгэхэд өвдөлт мэдрэхээргүй болтлоо сайртчихаад л, зун ер нь гутал углаж үзээгүй дээ.

-Эхээс олуул уу?

-Тавуул. Би дээрээ хоёр эгч, хоёр ахтай, айлын бага хүү.

-Аав ээж, ах эгч нарын гар дээр ёстой нэг бөмбөрч өсч дээ?

-Их ч эрхэлж дураараа өссөн дөө. Балжиннямын эрх хүү гээд   фермийнхэн анддаггүй байсан. Гэхдээ эрхэллээ  гээд буруу явчихаагүй ээ. Аав ээж минь ухаантай хүмүүс байсан болохоор зөв эрхлүүлж, багаас амьдралын ухаанд сургасан гэж боддог. Жаахан томроод ирмэгцээ морь уядаг болсон. Аав минь Дамдинсүрэнгийнх гэдэг айлаас халзан цавьдар морь худалдаж авч, би тэр морио Дамдинсүрэн гуайнд очиж уяна аа. Миний халзан цавьдар айргийн таваас доошилдоггүй хурдан хүлэг байсан. Шагналд нь олон ч дугуй булантай цай ирсэн дээ. Бас хадланд явна. Би ер нь хар ажилд сайн шүү. Ямар ч ажлыг голохгүй хийж л орхино.

-Хүүхдүүдээ ажил амьдралын захтай өсгөнө гэдэг мундаг ухаан шүү.

-Одоо ч жолооч нараа дагуулаад хадланд явдаг. Би аав ээж, ах эгч нарын хайранд өлгийдүүлж өссөн азтай хүн гэж өөрийгөө боддог. Тийм ч болохоор хүн мөстэй явахсан гэж хичээдэг. 1970 онд ээж минь намайг төрүүлээд 20-иодхон хоноод өөд болж, улаан нялзрай өнчирч хоцорсон намайг аав ээж хоёр минь садангаасаа өргөж авч л дээ. Ингэж л Жамцын Балжиннямын бага хүү нь болсон намтартай.

-Аав ээжийнхээ тухай дурсаач. Аавыг тань бичиг номонд мэргэн хүн байсан гэж ахмад буурлууд андахгүй юм билээ?

-Сумын баруунтаа Гүнцэнгэлэг нуурын хойхно Гуталчийн тасаг гэж байлаа. Тэнд манайх нутагладаг байсан. Ээж маань саалийн фермд саальчин Янжмаа гэж ажилсаг сайхан эмэгтэй байлаа. Манайх амттай еэвэн хийдэг айл байсан. Бидний үеийнхэн мэднэ дээ. Цагаан сараар манайд очиж бэлгэнд еэвэн авцгаадаг байсан юм. Аав харин бичгийн хүн. Манай сумынхан ааваар өргөдөл бичүүлэх нь их. Аавыг Сум нэгдлийн орлогч байхад даргаар нь ажиллаж байсан Вандын Цэрэндорж гуай Хөдөлмөрийн баатар болж байсныг би тод санадаг юм. Одоо ч манайд аавын минь захиж хэлж сургасан гар бичмэл, тун нямбай хөтөлж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь хадгалаатай бий. Сүүлд би Санхүүгийн сургууль төгсөж ирчихээд хятад сампингаар тоо цохиж байгаа аавтайгаа тооны машинаар уралдаад ч бардаггүй байсан ш дээ. Одоо аавыг хамгийн сайн мэдэх хүн гэвэл Татварын хэлтэст ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ суусан Сүхбаатар гуай л байна даа. Энэ жил манай сумын 80 жилийн ой болно. Тэгээд би сумын Худлдаа бэлтгэлийн ангийг хувьчлагдахаас нь өмнө даргалж байсан Борын Дулмаа гуайтай хамтарч “Эргэн дурсах он жилүүд” ном гаргахаар зэхэж байна. Энэ байгууллагыг миний аав нэгэн цаг үед удирдаж явсан юм.

-Ном эрдэмд хэрхэн шамдав? Хожим тэгээд санхүүгийн мэргэжил эзэмшсэн үү?

-Сумандаа наймдугаар анги төгсөж, Баян-Уулын арван жилийн сургуулийг дүүргэсэн. Тэр үед чинь Цагаан-Овоо, Баяндун, Эрээнхорооны хүүхдүүд Баян-Уулд ирж, 10-р ангиа төгсдөг байсан ш дээ. 1986 онд 8-р ангиа төгсөж сумаасаа гараад, Баян-Уулд 2 жил суралцаад Санхүү Эдийн засгийн дээд сургуульд Үйлдвэрлэлийн нягтлан бодогч мэргэжил эзэмшиж, аймгийн төвд  төвхнөсөн. Уг нь би Эрхүүгийн автын ангид суралцах гэж байсан ч тоо тооцоотой амьдралаа холбох хувьтай байж дээ.

-Тэгээд яаж яваад санхүүгийн хүн болж орхив оо?

-10-р ангиа онц төгсөөд Эрхүү хотын Авто замын инженерийн ангид конкурс өгсөн л дөө. Тухайн үед гурван хичээлээр шалгалт авдаг байлаа. Гэтэл би юу ч хийхгүй суусаар байгаад хамгийн сайн хичээл дээрээ уначихсан. Шалгалтанд орохоос гурав дөрөвхөн хоногийн өмнө ээж минь нартаас буцсан юм. Тэгээд энэлж шаналсан надаас тоо бодож толгойгоо ажиллуулах тэнхэл гараагүй юм байлгүй. Харин Буягаа ахын аав Батсүх гуай энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Энэ хүн насаараа аймгийн Захиргааны Санхүү төрийн сангийн хэлтэст нягтлан хийсэн хүн. Аав минь ч өөрөө тоо тооцооны талын хүн. Тэгээд л энэ мэргэжлийг эзэмшсэн. Оюутан болж очоод удалгүй 2 жилийн цэргийн албанд мордож, сургуулиа 1992 онд төгсөөд аймагтаа ирсэн.

-Бас эр цэргийн алба хаагаад амжиж. Албаа хаана хаав?

-Зүүнбаянд. 1988 онд Зүүнбаянгийн Зенит артелерийн 139-р ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байгаад сүүлд жагсаалын дарга болж халагдсан. Жагсаалын дарга байхдаа 130-аад цэрэг командалчихна аа бас. Анхны 2 жилийн цэргийн алба манай оныхноор эхэлсэн. Цэргийн амьдрал ер нь гоё ш дээ. Амьдрал үзнэ, үг даадаг болно, дээд оныхноос шанаа авах бол энүүхэнд. Даваад л гараад ирнэ. Тэр үед Зүүнбаянд 20-иод мянган цэрэг байлаа ш дээ. Тэр олон аавын хүү чанга хатуу гараар барихаас яахав дээ. Генерал уул /Хар уул/-ын өвөрт манай хээрийн сургуулилтын талбай байсан. Тэр талбайг Динго гэдэг овчарктайгаа 3 сар манаж байлаа. Цэрэгт байхад манай ангийн охид ээлжлээд эргэж ирнэ. Ангийнхнаасаа захиа их авна аа. Тийм эе эвтэй хамт олон байсан даа манай ангийнхан. Дорноговьд манай ангиас 8 охин анагаахын чиглэлээр суралцдаг байсан юм. Тэр хэд маань амралтын өдөр алгасалгүй эргэж ирнэ. Эхнэр бид 2 нэг анги болохоор одоо ч арван жилийнхэнтэйгээ сүйд байдаг юм.

-Ангиасаа гарсан хосууд байх нь. Дашрамд гэр бүлээ танилцуулаач.

-Эхнэрийг маань Эрдэнэчимэг гэдэг. Баян-Уулын сургуулиас л нэг ангид орсон хоёр доо. Хар багын юм болохоор зан зангаа мэдээд амар ш дээ. Хоёр охин, нэг хүүтэй. Том охин маань одоо Шанхайн их сургуульд ОУ-ын эдийн засагч мэргэжлээр суралцаж байна. Хүү ирэх жил дунд сургуулиа төгсөнө. Бас л санхүүгийн чиглэлийн хүн болмоор шиг ярина лээ. Амьдралд ер нь ханийн түшиг тулгуур, хайр халамж гол нуруу болдог шүү дээ. Хань минь багадаа өнчирч, 11 дүүдээ ээж шиг нь байж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн мундаг эмэгтэй бий. Миний өдий зэрэгтэй явахад ханийн минь ухаан их байсан. Бид 2 чинь буудлын 8 м.кв-аас амьдралаа эхэлсэн. Тэр байраа 2х3-ын хэмжээтэй хивсээр худалдаж авсан гэвэл чи итгэх үү. /инээв/

-Ажил амьдралаа яаж өөд нь татав? Яг л зах зээлийн үе таарч дээ.

-Чимэгээ бид хоёр анх 1-р байшинд хүргэн ахынхаа хажуу өрөөнд амьдардаг байсан. Удалгүй тэндээсээ Хэрлэн зочид буудлын баруун гуянд нэг умгар өрөөнд өрх тусгаарласан. Манай хүн багш мэргэжилтэй. Төгсөөд том охиноо төрүүлсэн болохоор шууд ажил хийх боломжгүй байлаа. 1992 онд анхны охин маань мэндэлсэн.

-Танай үеийнхэн ганзагын наймаагаар босч ирсэн байдаг. Та?

-Наймаанд бол ёстой яваагүй ээ. Мөрөөрөө л ажлаа хийсэн. Сүүлийн үед бол яахав найз нөхөдтэйгээ нийлээд барилгын хөрөнгө оруулалтын чиглэлээр бас ажиллаж байгаа. Аав надад мөнгөн эмээл, хазаараа өгч, би тэрийг нь эр үхрээр арилжчихаж билээ. Тэгээд үхрээ махалж зараад мөнгөөр нь гэртээ “Рекорд-345” хар зурагт, дамбаа цагаан хөргөгч авсан. Тэр үед ч бас амьдрал хүнд байсан ш дээ. Байсгээд л тог тасарна. Буудлын коридорт тоосго өрж байгаад аргал түлээд л хоолоо хийнэ. Оюутан байхад ч гэсэн тэтгэмжээс өөр мөнгө гээд байх юмгүй. 10-р хорооллоос Арслантай гүүр хүртэл сүнгэнэтэл алхчихдаг л байсан шүү дээ. Хонхны баяраар ахынхаа ботинкыг гуйж, багадаад байхад нь чихэж өмсчихөөд явж байлаа ш дээ /инээв/. Дөнгөж төгсөж ирээд одоо энэ  Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Сараагийн аав Баяраа гуайн удирдлаганд Хяналт шинжилгээний албанд 3 сар ажиллаад Уурхай руу шилжсэн. Буудалд 4 жил амьдраад тэр үеийн уурхайнхан амьдардаг байсан 11-р байр руу нүүж орсон. Амьдралын эхэн дутуу гучуу байсаан байсан. Нэг санаанаас гардаггүй юм ярьчих уу?

-Тэг л дээ.

-Бид хоёр мөнгөгүй болчихдог юм. Хоол хийх гэсэн чинь давс ч алга. Давс авах мөнгө ч байхгүй. Цагаан давс 10 төгрөг байлаа ш дээ. Манай орцны 5 давхарт уурхайн Даваадорж гуайнх байсан юм. Шилээ маажаад л тэднийх рүү орж явчихлаа. Ямар 10 төгрөг зээлээч гэлтэй биш. Түгдчиж байгаад л “Даваадорж гуай 50 төгрөг зээлээч” гэсэн чинь гаргаад л өгсөн. Гүйж гараад л давс авсан юм даг. Энийг ер мартдаггүй юм. Бас нэг удаа юу авах гээд хэрэг боллоо доо. Буяндэлгэр ахын эхнэр гаалийн Алтаа эгчээс 300 төгрөг зээлж, надад боодол 3-тын дэвсгэрт өгч байж билээ.

-Биднээс дээшхи үеийнхэн хоёр талаасаа хоосон нийлээд л амьдралаа босгосон түүх ярьдаг.

-Хөлс хүчээрээ босгосон хамтын амьдрал тийм амар бутарна гэж үгүй. Одоо ч тэгээд хүүхнүүд нөхрөөсөө их зүйл шаарддаг болж дээ. Анх суухад л бүх юм бэлэн байх ёстой гэдэг болсон шиг байна. Би хүүхдүүддээ хэлдэг. Та нар, та нарын үр удам өрсөлдөөний дунд амьдарна аа. Хэн ажилсаг хөдөлмөрч, мэдлэг боловсролтой, хичээнгүй байна, тэр хүн амьдарна гэж. Том охиноо би 8-р анги төгсөнгүүт нь Турк сургуульд оруулсан. Өөрөө тэнд биеэ даагаад амжилттай суралцаж МУИС авсан ч, гадагшаа сурах сонирхолтой байна гэхээр нь зардлыг нь даагаад Шанхай руу 1 жилийн хэлний бэлтгэлд явуулсан. Харин охин тэндээ шалгалт өгч тэнцээд 100 хувийн тэтгэлэгт хамрагдаад суралцаж байгаа. Биеэ дааж л байг гэж боддог.

-Дотнын сайн найз гэвэл хэн хэн байна?

-Сайн найз уу, байгаа байгаа. Багаасаа найзалсан гэвэл Нисэхийн үйлчилгээний ажилтан Базаррагчаа маань байна. Эхнэр нь Прокурорын нягтлан Одгэрэл гэж бий. Аудитор Одхүү гээд байна. Эхнэр нь Доржханд Хүүхдийн тасгийн сувилагч. Бид арван жилийн нэг ангийнхан.

-Дууяа эгчийг дурсмаар санагдлаа. Та тэр тусмаа энэ хүний тухай ярихгүй өнгөрч боломгүй санагдаад асууя гэж бодлоо.

-Эгч шиг, ээж шиг минь тийм эрхэм хүн байсан даа. Гашуун ундаанд ороод алдаж онож явсан үе надад бий. Тэр болгонд  засаж залж, ухааруулдаг сайхан эмэгтэй байж билээ. Одоо ч эгчийгээ сэтгэлдээ хайрлаж хүндэлж явдаг. Ёстой нэг орой руу ортол, ахиж амсахгүй болтол хэлнэ шүү дээ. Хэн ч тусламж хүсээд очсон, үгүй гэж хэлдэггүй хүн байсан даа. Би ч хүү шиг нь л байдаг байлаа ш дээ. Амьдралын зөв замыг минь зааж өгсөн эрхэм хүн.

-Ном хэр уншиж байна?

-За даа, сүүлийн үед ч номноос хөндийрч байх шив дээ. Цахим ертөнцөөс тэр өдрийнхөө мэдээллийг авчих юм. Харин зав зай гарвал фитнесст явж, эрүүл мэнддээ анхаарч байгаа даа.

-Ажлын ачаалал ихтэй юу?

-Гайгүй ээ. Станцад бол нэлээд ачаалалтай ажилладаг байсан. Ачаалалтай байхаас ч аргагүй газар л даа. Ер нь тэгээд ачаалалтай байсан ч хугацаанд нь ажлаа хийж гүйцэтгээд явахад хэцүү нь юу байхав. Миний хувьд ямар ч ажлыг болж өгвөл товлосон хугацаанаасаа өмнө дуусгачихаад сууж байх дуртай хүн. Залуудаа хийсч явдаг яаруу адгуу зантай байсан. Одоо харин тайван тогтуун болоод байгаа.

-Ажил дээр ч тэр, амьдрал дээр ч тэр ямар зарчим баримталдаг вэ?

-Нэг ийм үг байдаг. Хээрийн үгийг гэрт битгий хэл, гэрийн үгийг бусдад битгий хэл гэж. Эр хүн дүн нуруутай байх нь чухал юм даа.

-Уурхай гэдэг буянтай газар таны амьдралд өгөөжээ өгчээ. Би яагаад буянтай гэж тодотгож байна гэхээр манай аймаг шиг ийм ойрхон уурхайтай, эрчим хүч, түлш нүүрсээ хямд үнээр авдаг аймаг Монголд байхгүй. Анх ямар албан тушаал дээр томилогдож байв?

-Тооцооны нягтлан бодогчоор ажлынхаа гарааг эхэлж байлаа. Энэ ажлаа 5 жил хэртэй хийгээд 1997 онд тухайн үеийн Дулааны цахилгаан станцад Төлөвлөлт санхүү бүртгэлийн хэлтсийн дарга буюу Ерөнхий нягтлан бодогчоор томилогдож, 2010 он хүртэл ажилласан даа. Тэндээсээ буцаад уурхайд ирсэн. Эрчим хүчний салбартаа өнөөдриийг хүртэл ажиллаж явна. Мэргэжлийн хувьд надад зааж сургасан хүн бол Ерөнхий нягтлан бодогч асан Моломын Цагаан гуай. Бараг 30-аад жил ажилласан хүн шүү дээ. Тэр үед компьютер гэж байсан биш. Бүх юмыг гараараа л бичнэ. Их л нягт нямбай байхыг сурч, цалгардуулахгүй авч явахыг одоо ч хичээдэг.

-Ярилцлагаа ажил руу тань хөтлөе. Та энэ их айлын санхүүг зохицуулдаг хүн. Танай ажилчдын дундаж цалин хэдэн төгрөгт хүрээд байна?

-Манай дундаж цалин 1 сая гаран болоод байгаа. Орон нутгийн уурхайнуудын хэмжээнд бол өндөр шүү. Ажилласан жилийн урамшуулал, хамтын гэрээний журамд нэлээд өөрчлөлт оруулж, тэтгэмж буцалтгүй тусламжийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн оны 12-р сарын 1-нд “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлж байгаа 1 тн нүүрсний үнийг 3000 төгрөгөөр нэмснээр уурхайн жилийн борлуулалт тэрбум гаруй төгрөгөөр өссөн. Ер нь ажилчдынхаа нийгмийн асуудалд нэлээд анхаардаг. 2006 оноос Уурхайчин хорооллыг барьж, ажилчид маань тийшээ орцгоосон. Ямар ч хүүгүйгээр 5 жил төлөөд л байртай болцгоож байна.  Монголд байгаа уурхайнууд дотор станцдаа хамгийн ойрхон нь манайх ш дээ. Хамгийн бага үнээр нүүрсээ өгч байна. Тээвэрлэлтээ өөрсдөө хариуцдаг. Одоогийн байдлаар 160 гаруй хүн ажиллаж байгаа. Туслах аж ахуйтай, хажуудаа тоосгоны цех ажиллуулж, хамгийн хямд үнээр тоосгоо борлуулж байна. Аж ахуйн талын нэлээд ажил хийж байгаа шүү.  Нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс тусламж дэмжлэг хүсээд ирж байгаа хэн бүхэнд нөөц боломжийн хэрээр туслахыг л хичээдэг.

-Нэг ийм юм асууя. Өнөөдрийн байдлаар “Адуунчулуун” ХК-ийн хувьцааг хичнээн хүн эзэмшиж байна вэ? Мэдээж хамгийн их хувьцааг Б.Шатар, Ц.Шинэбаяр нар эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчид хэр хэмжээний ашиг орлого хүртэхэв?

-Энэ бол хувьцаат компани. Дийлэнх хувьцааг таны хэлснээр Шатар дарга, Ц.Шинэбаяр нар эзэмшиж байгаа. Цаана нь өнөөдрийн байдлаар 1197 хувьцаа эзэмшигч байна. Энэ хүмүүс ногдол ашгаа авдаг, үнийн түвшин нэмэгдэх тусам тэдний ногдол ашиг нэмэгддэг. ТУЗ-дөө 9 хүнтэй. Сүүлийн үед манай компани цалин хөлсөө нэмэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийхэд багагүй анхаарч байна. Гаднын ямар нэгэн хөрөнгө оруулалт, урт хугацааны зээл “Адуунчулуун”-д байхгүй. 5-10 сард хөрс хуулалт явагддаг. Энэ үед ачаалал ихтэй, үйл ажиллагааны зардал өндөр гардаг л даа. Хөрс хуулалтын ажлаа хийж байж, нүүрс гаргана. Тухайлбал, 500 мянган тн нүүрс жилд олборлох төлөвлөгөөтэй бол дор хаяж 1,2 сая куб.метр хөрс хуулах хэрэг гарна. Тэгж байж нүүрс ил болдог. Бороо ус их үед ажил зогсоно. Яг л мөнчгөрөөрөө ажиллаж байна даа. Станцад өргөтгөл хийгдээд ирэхээр Адуунчулууны уурхайн хүчин чадал нэмэгдэнэ.

-Та хувьцаа эзэмшдэг үү?

-Бага сага юм бий.

-Шатар даргын дэргэд их юм сурч байна уу. Эрчим хүчний салбарын “нэвтэрхий толь”-иудын нэг шүү дээ.

-Амьдралын ухаан ихтэй, мундаг түшигтэй хүн дээ. Эрчим хүчний салбарт олон жил ажилласан болохоор бидэнд түүнээс сурах юм мундахгүй. 2002 оноос хойш уурхайн захирлаар ажиллаж байна. Би 2010 онд Станцаас гарчихад Шатар даргатай ирж уулзаж, энд ажиллаж эхэлсэн. Ороод удаагүй л байсан даа, дарга асууж байна. Хэдэн сая цахилгаан эрчим хүч үйлдвэрлэв гэхчлэнгээр станцын ерөнхий дүн мэдээллийг надаас авч байгаа нь тэр. Тэгснээ тооны машин дээр бодож үзээд л  “За, танай жилийн борлуулалтын орлого ийм байгаа юм байна” яг л гаргаад ирж байгаа юм даа. Одоо ч тэр хэвээрээ. Хааяа өдөр шөнийн ачааллыг нь бодож л суудаг юм.

Бид цаг гаруй ярилцав. Амьдралдаа ингэж их удаан хэн нэгэнд “байцаагдаж” байгаагүй гэнэ. Нээрэн ч адгуу яаруу зантай даг шүү Энхбаатар ах. “Ярих зүйл дууслаа” гэснээр бидний ярилцлага өндөрлөв.

Д.Дэлгэрмаа

Зарын код:Хятад сампингаар тоо цохиж байгаа аавтайгаа тооны машинаар уралдаад бардаггүй байсан | Огноо: 2015 06.21

Зарын код:ДОРНОД ТВ-ГИЙН ЗАР | Огноо: 2015 05.29

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг явуулах аймгийн засаг даргын 2015 оны А/219 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч ажилтан, албан хаагчдад албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд нь төлөх нөхцөл бололцоог бүрдүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх үүднээс Татварын хэлтэс явуулын нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулж байна.

2015 оны 04 сарын 16-ны байдлаар явуулын нэг цэгийн үйлчилгээгээр 70 татвар төлөгчөөс 2113.7 мянган төгрөгийн албан татвар, 192.2 мянган төгрөгийн агаарын бохирдлын төлбөр хураан авч орон нутгийн төсөвт төвлөрүүлэв.

DSCF4646

DSCF4598

Татвараа төлсөнд танд баярлалаа

Нээлттэй утас: 70583288

Дорнод аймгийн татварын хэлтэс

Зарын код:ТАТВАРАА ТӨЛСӨНД ТАНД БАЯРЛАЛАА “ТАЛАРХАЛ” АЯН | Огноо: 2015 04.16

Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 5-р сургуулийн 1В ангийн эцэг эхийн зөвлөл санаачлан “Надад байгаа нэг илүү хувцас”, “Аяга будаа” сэдэвт гурван өдрийн аянг амжилттай зохион байгууллаа. Аяны явцад 13 төрлийн 75 ш хувцас, 28 кг будаа цуглуулжээ. Эдгээр цугласан эд зүйлсээ Хэрлэн сумын 6-р багийн амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогтой гурван гэр бүлд тусламж болгон өгөхөөр аймгийн Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгчээ.

Зарын код:Эцэг эхчүүд хүмүүнлэгийн аян өрнүүлжээ | Огноо: 2015 04.10

Монгол улсын гавъяат дасгалжуулагч, спортын мастер Ё.Төмөрбатаагийн нэрэмжит олон улсын боксын тэмцээн амжилттай болж тус тэмцээнд багийн дүнгээр Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Дорнод аймгийн “Талын бүргэд” боксын клуб тэргүүн байр эзэллээ.

Зарын код:“Талын бүргэд” боксын клуб тэргүүн байр эзэллээ | Огноо: 2014 06.09

 ”Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлье” нэртэй Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын хамтарсан зөвлөгөөн өнөөдөр 09.00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт  явагдаж байна. Зөвлөгөөнд аймгуудын цагдаагийнхан болон малчид оролцох бөгөөд малын хулгайг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөх юм.

Зарын код:Малын хулгайтай тэмцэх нэгдсэн зөвлөгөөн болно | Огноо: 2014 05.26
Дорнод аймгийн Дашбалбар сум Улсын тэргүүний жишиг сумаар тодроод байгаа билээ. Тэгвэл энэ ням гараг буюу 5-р сарын 25-ны өдөр
News

Дорнод аймгийн Дашбалбар сум Улсын тэргүүний жишиг сумаар тодроод байгаа билээ. Тэгвэл энэ ням гараг буюу 5-р сарын 25-ны өдөр тус сум Тэргүүний сум болсны баяраа тэмдэглэх гэж байгаа аж. “Улсын тэргүүний загвар сум”-ын ёслолын үйл ажиллагаанд урлаг, спортын олон арга хэмжээ төлөвлөгдсөнөөс гадна Дорнодын л гэсэн тодотголтой бүх улстөрчдөд урилга илгээсэн гэнэ. Тухайлбал УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, М.Зоригт нар болон УИХ-ын экс гишүүд, тус сумын нутгийн зөвлөлийнхөн, нийгэм соёлын зүтгэлтнүүд очиж оролцох аж.

Зарын код:Загвар сумын ёслол болно | Огноо: 2014 05.24

Нийтлэгч:

МҮЭХ-ноос “Эв нэгдэл-хөгжил” аяны хүрээнд “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж”-ийг дээшлүүлэхээр салбарын яамдуудтай хэлэлцээрийг хийж ажиллаж байна.

Соёл урлаг, аялал жуулчлалын яамны зүгээс соёл урлаг, спортын байгууллагуудын ажилтнуудын  нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авч ажиллаагүй,  цалин хөлсийг 2014 оны 3, 9 сард тодорхой хувиар нэмэгдүүлэхээр Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн Холбоотой хэлэлцэн тохирч Засгийн газарт хүргүүлсэн асуудлыг Соёл спорт, аялал жуулчлалын яам болон сайдын зүгээс шийдэхийг сар гаран хугацаагаар хүлээсэн боловч одоог хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа учир дээрх асуудлыг ойрын хугацаанд шийдэхийг шаардаж МААХҮЭХ, Аймгуудын ҮЭХолбоодуудтай хамтран соёл урлаг, спортын салбарын  байгууллагуудын ажилтнуудын улс орон даяар нэг өдөр нэг цагт зохион байгуулж байгаа нэгдсэн  цуглааныг манай аймгийн хэмжээнд   “Тусгаар тогтнол”-ын талбайд 4 дүгээр сарын 18-ны өдөр 11:00-13:00 цагийн хооронд  Аймгийн ҮЭ-ийн Холбооны Ажлын алба, тэргүүлэгчид, ХДТеатр, Номын сан, Музейн ҮЭ-ийн Хороо хамтран соёл урлаг, спортын салбарын албан хаагчид,  бусад байгууллагын ҮЭ-ийн Хорооны дарга, идэвхтэн сонгуультан,  гишүүд хөдөлмөрчид, ард иргэдийн 300 гаруй хүн уриа, лоозон барьж Монгол улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу  зохион  байгууллаа.

Аймгийн ҮЭ-ийн холбоо, бусад анхан шатны ҮЭ-ийн хороодтой хамтран  гаргасан дараах шаардлагыг цуглаанд оролцсон ажилтан албан хаагчид, ард иргэд дэмжиж УИХ, ЗГ, Соёл спорт аялал жуулчлалын яамны сайдад хүргүүллээ.jagsaa

  •     Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалт, мөн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн нэмэлт хэлэлцээр, Монгол улсын ЗГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 370 тоот тогтоол, Соёл, спорт аялал жуулчлалын яам, МААХҮЭХ-ны хооронд байгуулсан 2013-2015 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшин, үнийн өсөлттэй уялдуулан соёл урлаг, спортын салбарын ТУСҮ-5-11, ТҮ-5-аас дээшхи албан тушаалын цалинг энэ оны 5 дугаар 1-ний өдрийн дотор  15 хувиар нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотгол хүлээхгүйгээр ойрын хугацаанд сайдын багц, байгууллагуудын орлогоос тооцож нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
  •     Ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, норм норматив тогтооход судалгаа хийж асуудал боловсруулах салбарын ҮЭ-ийн холбоотой хамтарсан ажлын хэсгийн саналыг үндэслэн Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 153/267 тоот тушаалаар батлагдсан “ Соёл урлагийн төсөвт байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлогыг төвлөрүүлэх, зарцуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталж мөрдүүлэх.
  •     Соёл урлаг, спортын салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2014 оны 3 дугаар сарын 1-нээс 15 хувь, 9 дүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэхээр 1б/787 тоотоор Сангийн сайд, болон Хөдөлмөрийн сайдад хүргүүлсэн цалингийн судалгаанд шаардлагатай хөрөнгийг улсын төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх талаар бодитой арга хэмжээг шуурхай зохион байгуулж шийдүүлэх.
  •     Зарим тусгай албан хаагчдын  цалинг бусад төрийн албан хаагчдийн цалин хөлснөөс  өндрөөр тогтоосон  нь цалин хөлсний шатлалын зөрүүг ихэсгэж, бусад салбарын албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг орхигдуулсан ялгаварласан нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байгаа  учраас төрийн албаны албан хаагчдийн цалин хөлс  цалингийн сүлжээ шатлалыг өөрчлөхөд адил тэгш ялгаваргүй байх зарчмыг баримталж цалин хөлсийг нэмэгдүүлэх.
  •     Хөдөө орон нутгийн ЕБС-ийн үйлчилгээний албан хаагчдын урамшууллыг хассан нь ажилтан албан хаагчдыг ялгаварласан байдлыг үүсгэж байна. Иймд ойрын хугацаанд урамшууллыг олгохыг шаардаж байна.
  •     Монголыг эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн Холбооноос санаачлан хамтын хэлэлцээрийн төслийг боловсруулж, ЭМЯ, хувийн хэвшлийн ажил олгогчийн төлөөлөлтэйгээр 2014 оны 03 дугаар сарын 26-нд 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрт Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалингийн дээд хэмжээг 3 сая төгрөгт хүргэх заалтыг ҮЭ-ээс санаачлан талуудын төлөөллөөрөө хэлэлцээрт тусгасан ч Хөдөлмөрийн яам өнөөдрийг хүртэл бүртгэж авахгүй байгаа учраас бүртгэж авахыг  албан ёсоор шаардаж байгаа юм байна.
  •     Эдийн засгийн хүндрэлийн улмаас өргөн хэрэглээний бараа, орон сууцны үнэ, валютын ханш огцом өсөж нэмэгдэж байгаа нь амжиргаанд бодит хүндрэл болж байна. Иймд Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулж бодитоор амьдралд хүрэлцэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм.
Зарын код:Соёлын байгууллагын албан хаагчид цуглаан зохион байгууллаа | Огноо: 2014 04.21
Аргын тооллын: 2014.4.9 Лхагва гараг
Билгийн тооллын: 10. Есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр
Наран ургах шингэх: 06.26-19.34
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Аргын тооллын 4 сарын 9, Буд гараг. Билгийн тооллын 10, Үнэг одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
Зарын код:Өнөөдрийн зурхай | Огноо: 2014 04.08

Зэвсэгт хүчний түүхт 93 жилийн ойн өдрөөр Батлан хамгаалах яаманд зарим хүнийг шагнаж байгаа юм. Ингээд товч мэдээллийг хүргэе.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Д.Батболд /БХИС-ийн Цэргийн командын сургуулийн артеллер, Зэвсгийн тэнхимийн хурандаа/

С.Түвшинбаяр /Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа

Д.Цог-Эрдэнэ /Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны орлогч дарга, хурандаа

Ө.Төмөрбаатар /Цэргийн тагнуулын хэлтсийн дарга, хурандаа/

Д.Рэнцэндорж /Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн штабын дарга, Хурандаа/

С.Цэндбаатар /Батлан хамгаалахын яам Ахмадын хорооны жолооч, бэлтгэл дэд хурандаа/

Э.Цэнд-Аюуш /Кэвсэгт хүчний алдар спорт хороо, ахмад тамирчин, МУГТ/  нарын хүмүүс шагнагдсан байна.

Харин Цэргийн гавьяаны одонгоор Г.Өсөхбаяр /Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дарга, хурандаа/, Н.Мөнхбаяр, С.Эрдэнэбаатар, Б.Даваахүү, Ө.Сэргэлэнбаатар, М.Мягмарцоож, Р.Батдэлгэр, Б.Баярхүү, Л.Ганбаатар, Л.Энхбат, М.Энхтайван, С.Ганбаатар, Ц.Дашдондог, С.Хишигжаргал, С.Гүрбазар, Я.Нармандах нарыг шагнажээ.

Зарын код:Г.Өсөхбаяр Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа | Огноо: 2014 03.18
Бүх бүрэлдэхүүнээрээ фронтод явж байлдаанд оролцсон албан газар “Дөл” сонины редакцаас өөр байгаагүй
News

1940 онд МАХН-ын аравдугаар их хурлаас арван аймгийг сонинтой болгохоор заасаи нь тэр үед онцгой чухал шийдвэр байлаа. Тэр цагт хөдөө нутагт нэг ч сонин хэвлэл гардаггүй, Улаанбаатарт л зөвхөн гурван сонин гардаг, тэр нь хөдөө сард хоёр, гурван удаа, заримдаа бүрэн бус, дугаар дутуу төдий очдог байсан, сонин хэвлэлийн өлсгөлөнгийн үе байж билээ. Гэтэл дэлхийн II дайны балгаар аймгуудад сонинтой болгох зорилт хэрэгжиж чадаагүй. Харин 1945 онд баруун зүгт дайн дуусаж манай улс Дорнод, Хөвсгөл зэрэг зургаан аймгийг сонинтой болгох арга хэмжээ биелэж билээ.

Дорнод аймгийн сониныг удирдан байгуулсан анхны эрхлэгчийн хувьд, мөн Дорнод аймгийн сонины газар бусад аймгуудын сонинуудаас онцгой явдал тохиож байсан учраас тэр сонины 50 насны нь ойд зориулан нэгэн дурсамж бичих үүрэгтэй гэж бодлоо.

1944 оны намар Зөвлөлт улсын дорно дахиныг судлах дээд сургууль төгсгөж ирэхэд Дорнод аймагт сонин байгуулан ажиллах анхны редактороор намайг томилж сониныхоо нэрийг төлөвлөж батлуулахаар Намын Төв Хороо даалгаж билээ. Би Төв Хорооны нарийн бичгийи дарга нарын зөвлөлгөөнд ороод сониноо “Дөл” гэж нэрлэе гэхэд дарга нар нэг зэрэг нирхийтэл инээхэд онгирч байна гэж намайг шооллоо гэж ойлгоод их ичиж билээ.

1945 оны нэгдүгээр сарын нэгнээс сонингоо заавал кирилл үсгээр эхлэн хэвлэж гаргах даалгавар авсан.”Дөл” сонины газар эрхлэгч, үсэг өрөгч, хэвлэгч, бичээч нарын орон тоотойгоор ажлаа эхэлсэн. Бид нарт юм бүхэн шинэ, цаас, сэлбэг хэрэгсэл, будаг, тос цавуу зэрэг гол материал дутмаг, сонин хэвлэлийн ажлын дадлага туршлага хомс, мэдлэг боловсрол өчүүхэн, хөдөөнийхэн биднийг бүрэн ойлгож амжаагүй, өөрийн сурвалжлагчгүй, юуг яаж нийтлэхээ олигтой төсөөлөхгүй, орон байр, түлээ түлшгүй, 1945 оны Луу жилийн их зудын хүнд нохцол тулгарч байсан ч бид ажлаа эхлээд яваандаа зүгширч хөл дээрээ бүрэн зогсох болсон билээ.

“Дөл” сонин богино хугацаанд торнин бойжиход аймгийн нам захиргааны байгууллага, зөвлөлтийн арван долдугаар армийн “Героическая красно-армейская” сонины редакци, армийн улс төрийн газрын удирдлага Н.Н.Юдин, Рачков, Крабашков нар зүйл бүрээр биечлэн тусалж байсны ач тус тун их. Сонин маань Ж.Лодой, Н.Навааншарав, Жамба, Баянжаргал зэрэг үнэнч шаламгай сайн дурын сурвалжлагчидтай болсон, мөн сумдын хариуцлагатан, малчид сониныг дэмжих туслаж тогтмол нягт холбоотой болж сонины гаралт түргэсэх, чанар дээшлэхэд үлэмж түлхэц болж билээ.”Дөл” сонин мааиь иигэж аймгийн олон түмний дотны нөхөр нь болсон юм.

1945 оны наймдугаар сарын 10-нд монголын ард түмэн ариун дайн зарламагц “Дөл” сонины газар онцгой чухал байлдааны даалгавар хүлээж авсан юм. 1945 оны есдүгээр сарын 14-15-ны үеэр зүүн хойд Хятадад японы цэргийи эсрэг довтолсон зөвлөлтийн армийг даган Барга монголын тохинуулах Зөвлөлт-Монголын засгийн газрын цэрэг, аюулаас хамгаалах тусгай нууц отрядыг зохион байгуулахад “Дөл” сонины газар түүний бүрэлдүүнд орж 1945 онм наймдугаар сарын 17-18-ны үеэр Барга монголыг чөлөөлөх дайны фронтод хүрэлцэн очиж Алтан эмээл, Оршуун голын бүс газар, Хайларыг чөлөөлөхөд отрядынхаа хамт оролцсон юм.

“Дөл” сонины газраас Барга монголын фронтод шууд биелүүлж байсан ажил нь: чөлөөлөх дайны учир утга, дайны дараах Барга Монголын хувь заяа, БНМАУ-ын тухай зэрэг ухуулах хуудас хэвлэн тараах, зөвлөлтийн цэргийн довтолгооноос дүрвэж уул хаданд нуугдаж бүгсэн ард, ядуу, ноёд дээдсийг ухуулан сэнхрүүлэх гэр 0ронд нь эгүүлэх талаар ажиллаж байсан ба нутгийн хошуу засгийг шинээр байгуулах журам, сайн дураараа БНМАУ-д нүүж очиж болох тухай зэрэг асуудлаар ухуулах хуудас хэвлэн түүнийгээ Баргын нутгаар явган хэсэж тараадаг байлаа.

Тийнхүү Хэрлэн баян, Хөлөнбуйр сумдын ардууд мал сүргийн хамт Чойбалсан аймагт нүүдэллэж ирсэн юм. Бас англи, япон, хятад хэл эзэмшсэн дээд боловсролтой 17-18 барга сэхээтэн Улаанбаатарт ирсэн билээ. Харин Барга монголын толгойлогч Гонгор ноёныг уулнаас буулгаж ирэх ажиллагаа их хэцүү байсан. Тэр ноён биднийг итгэхгүй, хардах, уулзахаас зайлсхийн удаан хугацаагаар цааргалсаар байхад сүүлд нь сонины эрхлэгч би өөрөө хэдэн удаа уулзаж ойлгуулан отрядын дарга Н.Лхамсүрэнтэй уулзуулж улмаар Улаанбаатар хот явуулан Маршал Чойбалсанд бараалхуулсан юм.

1945 оны наймдугаар сарын 20-дын үеэр Оршуун голын тохойд бүгж нуугдсан Японы цэргийн анги манай отрядыг гэнэт дайрч устгахаар зэхэж байсныг ”Дөл” сонины хэвлэгч Ц.Данзандаржаагийн тагнуулын мэдээг хүлээн авмагц мэдэж манай отряд шууд дайран довтлохоор сөрөг давшиж билээ. Өглөөний 9 цагаас оройн 4 цагийн хооронд Японы бүлэглэл хүчийг бут цохиж үлдэгсдийг буулган авч зөвлөлтийн цэргийн командад тушаасан билээ. Оршуун голын тулалдаанд “Дөл” сонин бүх бүрэлдэхүүнээрээ оролцож байлдсан бөгөөд үсэг орогч Содном, Ханзан, хэвлэгч Данзандаржаа нар онц гарамгай тулалдсан учраас орой нь отрядын дарга Намтайширийн Лхамсүрэн тэд нарыг отрядын жагсаалын өмнө гаргаж сайшаан баяр хүргэж байсан билээ.

Чөлөөлөх дайн дууссаны дараа ”Дөл” сониныхон бүгдээрээ Зөвлөлт, Монгол улсын одон медалиар шагнагдсан юм.

Бүх бүрэлдэхүүнээрээ фронтод явж байлдаанд оролцсон албан газар “Дөл” сонины редакцаас өөр байгаагүй юм. Мөн биеэр ухуулан таниулах, хэвлэж нийтлэх, байлдахыг нэг зэрэг гүйцэтгэж явсан нь “Дөл” сонины онцгой уламжлал, бас ч гавьяа зүтгэл төдийгүй түүхийн ховор тохиолдол гэж би боддог юм.

Сониныхны энэхүү онцгой нэгэн үйл явдлыг анх удаа нийтэд дэлгэж хамтран зүтгэж байлдаж явсан нөхдөө санан бахархан дурсаж тэднээс бодь бологсдын ариун дурсгалыг тэмдэглэн хэлэх нь миний үүрэг билээ.

“Дөл” сонины анхны хариуцлагатай редактор Ш.БАТ-ОЧИР

Зарын код:Үзгээр ч, буугаар ч тулалдаж явсан сонин | Огноо: 2014 03.18

Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани одоогоор Дундговь аймгаас нийт 12 ураны ордод хайгуулж хийж, нөөц тогтоогоод байна. Сүүлд Дорнод аймгийн нутагт орших Гурванбулагийн ураны ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусч байгаа талаар Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Ийнхүү ордуудад хайгуул бүрэн хийж дууссаны дараа олборлолтыг хэзээнээс эхлүүлэхийг шийдвэрлэх юм байна.

“Мон-Атом” компанийн одоогийн илрүүлээд буй ураны нөөцийн хэмжээ 63 мянган тонн гэдэг ч хайгуул хийх орд ийнхүү нэмсээр байгаа тул ураны олборлолт хийх нөөцийн хэмжээ эцэслэн батлагдаагүй байна.

Зарын код:Дорнод аймгийн Гурванбулгын ураны ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулж байна | Огноо: 2014 03.15
Эдийн засагт “Улаан гэрэл” аслаа хэмээн сөрөг хүчнийнхэн хашгирч байна. Саяхан цөөнхийн бүлгийн дарга С.Бямбацогт “Найман шарга” валют арилжааны төвд ажиллаж иргэдтэй уулзлаа. Эрх баригчид цөөнхийн бүлгийн үйлдлийг тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. “Бодит байдлыг хэт дэвэргэж байна” гэж удаа дараа тайлбарласан. Хэрэв тийм бол МАН-ынхан ам.долларын ханш тэнгэрт хадаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад баярлаж суугаа болж таарах нь. Үнэндээ улстөрчдийн хэн нь иргэдээ чин сэтгэлээсээ өрөвдөөд байгааг ялгахад тун бэрх юм. Ерөнхий сайд лав долоо бүрт хийдэг уулзалтаараа Монголчуудыг юу идэхийг зааж даапаалдаг болсоор удаж байна. “Улстөрчдийг ухаантай юм уу гэсэн хоосон толгойтнууд байж” гэж халаглах хүн ч цөөнгүй байна. 

Уг нь Монгол Улсын хууль тогтоох байгууллагынхан маниасаа дээр баймаарсан. Гэтэл УИХ-ын 76 гишүүн маань эдийн засаг муудсан, муудаагүй гээд л талцаж хэрэлдээд суух юм. Ядах юу байна. Хариултыг нь иргэд бэлхнээ хэлээд өгнө. Бүр ямар ч зардал чирэгдэлгүйгээр шүү. Жаахан бухимдаж л мэдэх юм.  Өдрөөс өдөрт үл хөдлөхийн үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш өсч байна шүү дээ. Үүнд хэн буруутай юм вэ. Улстөрчид бодит дүгнэлт гаргахад ухаан дутсан  учраас иргэд өөрсдөө буруутанг олохоор шийджээ. Учир нь цахим ертөнцийн хамгийн олон гишүүнтэй “Монгол соммент”  группийнхэн монголын эдийн засгийн алуурчдыг нэрлэхээр нээлттэй санал асуулга явуулж эхэлжээ. Санал асуулгад цахим ертөнцийнхөн идэвхитэй хамрагдаж , эдийн засгийн буруутнуудыг нэг нэгээр нь нэрлэж байна. Эдийн засгийг доройтуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн улстөрчөөр  нэгэнтээ  Оюутолгойн гэрээг үзэглэж, танхимын нөхөр С.Ганбаатарыгаа олон нийтийн телевизээр хувьсагч мэддэггүй толгой муутайгаар нь цоллож байсан С.Баярцогт тодорчээ. Толгой сайтай С.Баярцогт Швейцарийн банкинд хадгалуулсан нэг сая ам.доллараа таг мартчихсан байсныг нь олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооныхан сануулж, хэрэг мандаж байв. Ийм том хэрэг  тарьчихаад С.Баярцогт тухайн үед УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөөд чимээгүй сугараад үлдчихсэн. Уг нь олон нийт түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзана гэж итгэж байсан юм. Түүний нэг сэтэрийг нь аваад л гишүүнээр нь үлдээсэн нь шинэчлэлийн Засгийн газарт сөрөг үнэлгээ өгөх хамгийн том шалтгаан байлаа.
 
Одоо С.Баярцогт гишүүн Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн боловсруулах ажлын хэсгийг ахалж их л завгүй яваа сурагтай. “ Өөрөө улс төрийн хариуцлага хүлээж чадахгүй албан тушаалтайгаа үлдчихээд өрөөлд зааж, хууль боловсруулж явна гэхээр нэг л сүжиг төрөхгүй” байгааг парламентад суудалгүй намын төлөөлөл хэлж байсан юм. Энэ нь ч үнэний ортой л байх. Иргэдийн нэрлэж буйгаар дараагийнх нь буруутан С.Баяр. Хамтарсан  Засгийн газрыг толгойлж байсан хүний хувьд сайн, муу бүхнийг түүнтэй холбодог. Олон жил гацаанд орчихсон байсан Оюутолгойн гэрээг нэг алхмаар урагшлуулж, Атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн хэмээн тухайн үедээ  амтай бүхэн магтаж байлаа. Гэвч эдийн засаг өнөөгийн байдалд хүрэхэд Хамтарсан Засгийн газрын ч буруу хангалттай байгаа хэмээн дүгнэж иргэд түүнийг хоёр дахь буруутнаар нь нэрлэсэн байна. Харин дараагийнх нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Н.Алтанхуягийн Засгийн газрын хамгийн өөдрөг сайд. Түүнийхээр  бол бид сайхан амьдарч яваа. Харин сөрөг хүчнийнхэн л болж, бүтэхгүй юм ярьж иргэдийн сэтгэлийг үймүүлээд байгаа юм байх.
 
Эдийн засгийн хөгжлийн сайд “Чингис” бондыг өр биш гэж айлддаг. “Самурай” бонд манай эдийн засгийн өсөлтийг улам л хурдасгах шидтэй. Гаднаас авсан бонд болгон  үр шимээ өгч, манай улс цэцэглэн хөгжинө гэх урамтай үгийг Н.Батбаяр сайд байнга хэлдэг.  Засгийн газрын 11-11 төвд өчигдөр ажиллаж иргэдийн асуултад хариулахдаа үргэлж сайн сайхныг бодох нууц аргаасаа иш татсан байна лээ.  Тэгэхээр сайдынхаа зөвлөснөөр “Шатахуун хямдхан байна”, “Махдаа үнэ шалдаа буулаа”,  “Би байртай болно” гээд л  дандаа гэгээтэй юм бодъё. Энэ чинь монголын мөнгөний бодлогыг барьж байгаа том хүний үг шүү. “Хаана ч явсан цуг гэж мэдээрэй” ийм дуу байдаг билүү. Үүнийг сануулсны учир нь, Сангийн сайд Ч.Улаан эдийн засгийн алуурчдын дөрөвдүгээрт жагссаныг хэлэх гэсэн хэрэг. Эдийн засгийн хөгжлийн сайдтайгаа дөрөө харшуулаад л санал асуулгад тун ч дээгүүр гараад ирлээ. Ч.Улаан гишүүн 2000-2004 онд Сангийн сайд, 2006-2007 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын албан тушаалыг хашиж явсан. Түүнийг энэ салбарын удирдах ажилд туршлагатай гэдэгтэй нь маргахгүй байх. Ийм арвин туршлагатай асуудлыг бодитоор харах чадвартай мөртлөө заримдаа Ч.Улаан сайд Сангийн сайдтайгаа нийлээд  улайхгүй худлаа ярьдагт нь иргэд дургүй байдаг. Тиймээс хэвлэлийнхэн түүнийг улайдаггүй Ч.Улаан хэмээн нэг бус удаа нэрлэж байв. Эдийн засгийн хоёр гол яамыг толгойлж байгаа Н.Батбаяр, Ч.Улаан нарыг огцруулах шаардлагыг МАН-ын бүлгийнхэн тавьсан. Гэвч АН-ынхан олонхиороо түрий бариад хоёр сайдаа төвөггүйхэн аваад үлдчихсэн. Огцруулах асуудал хэлэлцэх үед чуулганы хуралдаан дээр Н.Батбаяр, Ч.Улаан нар манай эдийн засгийн байдал муудаагүй, бондын мөнгө өр биш гэж өөрсдийгөө хамгаалж байлаа. Харин тэдний ажилд ард түмэн тааруухан үнэлгээ өгч байгаа нь энэ удаагийн судалгаанаас харагдлаа.
Зарын код:Энэ цагийн ”эдийн засгийн алуурчид” -ыг С.Баярцогт тэргүүлж байна | Огноо: 2014 03.14

Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилагдах хөрөнгийг нутгийн засаг захиргаа иргэд, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод, хариуцлагатай захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлж төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах, орон нутгийн чадавхитай уялдуулсан олон талын харилцааг зохицуулах үүднээс өнгөрөгч 2012 онд Орон нутгийн хөгжлийн санг байгуулсан. 

Тус сангийн хөрөнгийг аймаг, сум, дүүргийн Тамгын газар шууд хариуцан захирч үйл ажиллагаандаа ашигладаг.

Өнгөрсөн оны хувьд орон нутгийн санд 240 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ онд 40 тэрбумаар нэмэгдэж 280 тэрбум төгрөг төсөвлөжээ. Засгийн газраас энэ төсөвлөсөн хөрөнгийг орон нутгийн байгууллагын төсөв данхайсан гэж үзэхгүй, харин орон нутгаа хөгжүүлэхэд дэмжлэг болж байгаа гэдгийг онцлон хэлж байна.
Зарын код:Орон нутгийн хөгжлийн санд 280 тэрбум төгрөг төсөвлөжээ | Огноо: 2014 03.14

-Хазаараа алдсан  ам.долларын ханшийг хэрхэх вэ. Нөхцөл бай­дал сайхан болно гээд хүлээсээр суух уу. Яамны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Ам.долларын ханш Монголын эдийн засгийн толь мөн. Дэлхий дахинд ам.долларын ханш чангарч байна. Зарим орнуудын хажууд харьцангуй гайгүй гэж хэлж болно. Гадаад ху­далдааны тэнцлийг эхний хоёр сарын байдлаар авч үзвэл өнгөрсөн жил хасах 300 сая ам.доллар байсан бол 16 сая ам.долларын хасахтай гарлаа. Тэгэхээр өнгөрсөн жилээс сайжирч байна гэсэн үг. Экспортын хоёр сарын хэмжээ 80 сая ам.доллараар өссөн, импортын хэмжээ 100 орчим сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Алдагдал буурч байгаа нь цаашдаа Мон­голын эдийн засагт валютын ханшийг тогт­вортой байлгах хандлага ажиглагдаж байгаа юм. Ам.долларын ханшийн өсөлт нэг өдөр өргөс авахтай адилхан зүгээр болчихдог зүйл биш. Ам.долларын ханшийн асуудал ганцхан Засгийн газрын анхаарах зүйл биш л дээ. Нийт монголчуудын хувь  заяа юм. Ам.долларын ханшийг илүү тогтвортой байлгая гэж бодож байгаа бол үндэсний үйлдвэрүүдээ дэмжих шаардлагатай. Дэлгүүрээс бараа бү­тээгдэхүүн авах­даа Монголдоо үйлд­вэрлэснийг сонгож авдаг болчихбол валютын ханш ингэж өсөхгүй. Импортоор орж ирэх барааны хэрэгцээ нэмэгдэх тусам валютын эрэлт их болно. Тиймээс Засгийн газар экспортыг дэмжих, импортыг ор­лох хөтөлбөрийг хэ­рэгжүүллээ. Энэ утгаараа төсөл ирүүлсэн хүмүүст нэг их наяд төгрөгийг зориулах шийдвэр гар­гасан. Бидний тооцоогоор энэ онд гадаад ху­дал­дааны тэнцэл эерэг дүнтэй гарна. Тэгэхээр цаашид валютын ханш тогтворжино. Тогтвортой байлгах нөхцөл байд­лыг хангахын тулд ажиллана.

-Ам.долларын хан­шийг 1384 төгрөгт ба­рина гэж төсөв баталсан. 1384 төгрөгт байлгана гэдэг нь таны оруулсан тоо гэж байна лээ. Одоо гэтэл 1800 төгрөг рүү дөхчихлөө. Төсөв батлагдах хэмжээнд ам.долларын ханш буурах уу?

-Ам.долларын ханш 1800 төгрөг болчихоогүй байна. 2014 оны төсвийг нод­нин баталсан. Тоо­цооллын дүнд ам.дол­ларын ханшийн дүн 1384 төгрөг гэж орсон. Бид энэ хэмжээнд байлгахын тулд холбогдох хуулиудыг цуг оруулсан. Тухайлбал, гадаадын зээлийн квотыг нэмэгдүүлэх гэх мэт зүйлс байна. Харамсалтай нь түүнийг баталж өгөөгүй. Аливаа зүйл батлагдах юм бол иж бүрэн л батлагдах ёстой. Нэг нь батлагдаад нөгөөх нь батлагдахгүй болохоор доголон ширээ шиг болчихож байгаа юм. Тэр үед бүрэн бат­лаад өгчихсөн бол ам.долларын ханш 1384 төгрөгт хүрэх нөхцөл бүрдэх байсан. Их хурал дээр би “Засгийн газраас оруулж ирсэн зүйлсийг бүрэн батлаад өгчих л дөө” гэсэн. Харамсалтай нь тэгээгүй.

-Төсөв батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгт байхаар баталсан ч одоо ам.долларын ханш 1780 төгрөг байна. Тэгэхээр зөрүүний 400 төгрөг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлээд байгаа юм биш үү?

-Тийм тал байгаа.

-Ам.долларын хан­шийг тогтоон барихын тулд импортыг ба­гас­гаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэлээ. Монголчууд дотоодоосоо бараа бү­тээгдэхүүнээ авдаг бол­бол ам.долларын ханшийн өсөлт зогсоно гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Импортын бараанаас тат­галзаж дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь эх оронч үзэл байхгүй юу. Нэг тал руу мушгин ойлгож бо­лохгүй.

-Тавдугаар цахил­гаан станцын концессын гэрээнд асуудал тул­гарсан гэсэн. Ажил нь дөрөвдүгээр сард хийгдэж эхэлнэ гэж байсан. Хугацаандаа ажил нь эхлэх үү?

-Тавдугаар цахилгаан станцын хэлцэл явагдаж байгаа. Франц, Японы хамтарсан хэлэлцээр явагдаж байна. Хэлэл­цээрийн үр дүн хараахан гараагүй байна л даа.

-Манай орон хэзээ­нээс цахилгааны хэ­рэгцээгээ бүрэн хан­гадаг болох вэ. Орос, Хятадаас цахилгаан авахгүй болохын тулд цахилгаан станцуудаа түргэн барих шаард­лагатай байна…

-Манай орон эрчим хүчний хувьд 840 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай байна. 1990 оноос хойш хорь гаруй жилийн хугацаанд 40-өөдхөн мВт-ыг ашиг­лалтад оруулсан. Тэгвэл энэ жил 180 мВт хүчин чадлаар нэмэгдэнэ. Дөрөвдүгээр цахилгаан станц 123 мВт, гуравдугаар цахилгаан станц дээр 50 мВт нэмэгдэх юм. Ба­руун бүсээс бусад бүсэд эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах чиглэл рүү явж байна. Дараагийн ээлжинд Таван толгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцын асуудал явж байгаа. Явж байгаа гэдэг нь бэлтгэл ажил хийгдээд энэ хавраас зарим стан­цын ажил эхэлнэ гэсэн үг. Багануурт цахилгаан станц, Шивээ-Овоогийн цахилгаан станцыг ба­ри­на. Энэ бүгдийг кон­цессын нөхцөлөөр явуул­на. Концессын нөх­цөлөөр гэдэг нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгөө гаргаад барилаа гэхэд Засгийн газраас тодорхой дэмжлэгүүдийг үзүүлнэ.

-Шатахууны үнэ өс­сөний дараа зарим шатахуун түгээх стан­цууд бензин өгөхөө болилоо. Монгол Улс үнэхээр бензиний хомсдолд орсон юм уу. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Шатахууны нөөцийн хувьд Монгол Улс хан­галттай байгаа. Шата­хууны хомсдол үүсэхгүй. Үүн дээр тайван байж болно.

-Хэзээнээс до­тоод­доо бензин, шатахуунаа хангадаг болох вэ. Тодорхой хугацаа хэлэхгүй юу?

-Нефть нэрэх то­моохон үйлдвэр бари­на гэвэл 2-3 жил шаард­лагатай. Жижиг үйлдвэр барина гэвэл хугацаа нь наашилна гэсэн үг. Энэ тал дээр ажиллаж байна. Бензин, шатахууныг тэдэн оноос дотооддоо хангана гэж шууд хэлэх боломж алга. Бидний зорилго 2016-2017 он гэхэд дотоодоосоо бензинээ хангах боломжтой гэж харж байгаа. Энэ жил газрын тосны экспортын хэмжээ нэг сая тоннд хү­рэх гэж байна. Харин бидний импортын хэрэг­цээ өнгөрсөн жилийнхээр нэг сая 100 мянган тонн байсан. Ерөнхийдөө бен­зин шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх боломж ойр­хон болчихсон гэж ойлгоорой.

-Монгол Улс тусгаар тогтноод 100 жил бол­лоо. Томоохон бүтээн байгуулалт, цахилгаан станцуудыг оросуудаар бариулсан. Танай Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд өмнөх үе шиг юу ч хийхгүй байсаар байгаад буух юм биш биз дээ?

-Хүн өөрөө өөрийгөө үнэлэхгүй бол таныг өөр хэн ч үнэлэхгүй. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж хэлдэг юм. Монголчууд зөндөө л юм хийж байна. Өнгөрсөн жил гэхэд өмнө байгаагүй олон бүтээн байгуулалт хийгдэж Улаанбаатарт 21 мянган айл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан. Оны эхний хоёр сарын байдлаар нийслэлд 4890 айл шинэ орон сууц­ныхаа үл хөдлөхийн гэрчилгээг авсан байна. Хичнээн зам баригдаж, үйлдвэр үйлчилгээний газрууд ашиглалтад оров. Хүн үргэлж юмыг чамлаж байдаг хорвоо хойно доо. Монголчуудын сайн сайхан болох нь биднээс хамаарна. Түүнээс биш хэн нэгэн гаднаас ирээд сайхан болгочихгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Бид өөрсдөө л ажиллах хэрэгтэй.

-Ам.долларын хан­шийн чангаралт, га­даадын хөрөнгө оруу­лалт багассан гээд эдийн засаг хүндхэн байна. Энэ оны эдийн засгийн төлөв хэрхэн харагдаж байна вэ?

-Энэ оны эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа. Мэдээж шүүмжлэлтэй, хүндрэлтэй зүйлс байна. Өнөө жилийн эдийн засгийн өсөлтийг 14 хувиар тооцсон. Хятадад очиход “Манай эдийн засгийн өсөлт 11.7 хувь байна” гэхэд “Танай эдийн засгийн өсөлт том байна. Манайх 7.7 хувийн өсөлттэй байна” гэсэн. Давосын эдийн засгийн чуулганд очиход “Дэлхийн эдийн засаг хүндрэлтэй байхад танайх яаж өсөл­төө хоёр оронтой тоонд барьж чадаж байнаа” гэж байсан. Энэ нь гэхдээ бүх зүйл сайхан байна гэсэн үг биш.

Өнөөдөр манай оронд ажилгүй хүмүүс байсаар байхад гаднаас ажиллах хүч аваад байна. Тэгэхээр ажлын байр байна гэсэн үг. Монгол Улсад үйлдвэрийн зо­риулалттай зам, барил­гын ажлын байрууд их байгаа юм. Гэтэл ма­най залуусын нийтлэг боловсрол ширээний ард суусан, нийгмийн салбарт ажиллах хүсэлтэй бол­чихоод байгаа тул энэ хоёрын дунд зөрүү гараад байна. Залуустаа хандаж хэлэхэд хүн ажлыг гол­доггүй юм. Ажил хүнийг голдог юм шүү гэж хэлье. Өнөөдөр өдрийн 100 мянган төгрөгөөр барилга дээр ажиллах мужаан олдохгүй байна гээд барилгын компанийн захирал гомдоллож байна шүү дээ.

-Эдийн засгийн байнгын хорооны дарга зургадугаар сараас ам.долларын ханш буурна гэсэн. Үнэхээр тийм боломж байгаа юу?

-Бидний барьж буй бодлого ам.долларын хан­шийг бууруулах зо­рилготой.

-Ээлжит бус чуул­ганаар төсвийн то­дотголыг хэлэлцэнэ. Төсвийг танах боломж бий юу. Оюутны 70 мянган төгрөг гээд үр ашиг багатай зүйлд хөрөнгө зараад байгаа юм биш үү?

-2014 оны төсвийг бат­лахдаа хөрөнгө оруу­лалтын эскизүүдийг тод­руулахаар баталсан. Царцаасан 243 барилга дээр аудитын шалгалт хийгдсэн. Тэр хэмжээндээ төсвийн тодотгол хийг­дэнэ.

Манай орны ерөнхий боловсролын сургууль төгссөн дийлэнх хүүхдүүд нь их, дээд сургуульд орж байна. Тэнд дөрвөн жил сурчихаад ажил олдохгүй байна, мэргэжлээ буруу сонгочихож гээд дахин дөрвөн жил сурч байгаа юм. Төгссөнийхөө дараа ажил олдохгүй болохоор ганцхан бакалавртай хол явахгүй нь гээд мастерт сурдаг. 10 жил сурдаг ийм байдлаасаа одоо татгалзах хэрэгтэй. Тэр олон диплом хэнд хэрэгтэй юм. Би гэ­хэд ганц л сургууль төгссөн. Бусад нь миний амьдралын сургууль. Энэ бол анхаарал татсан асуудал мөнөөсөө мөн.

-Эдийн засгийн нөх­цөл байдлаас шалт­гаалан олон компани хаалгаа барихад хүр­лээ. Эдийн засгийн өршөөлийн хууль гарах уу?

-Монголд олон ком­пани дампуурсан зүйл байхгүй. Манайхан нэг зүйл сонсоод түүнийгээ нийтийн болгох зур­шилтай. Сайн явах са­нааных. Монголчууд муу юм хийх нь бүү хэл муу зүйл бүү ярь. Тэр битгий хэл муу зүйл бүү бод гэдэг юм. Энэ бүхэн чинь муу бүхнийг дуудаж байдаг байхгүй юу. Монгол гэрийн босгон дээр хүүхэд зогсохыг нүгэл гэдэг. Яагаад гэхээр гэрийн босго гэдэг чинь сайныг гаргахгүй, саарыг оруулахгүй гэсэн зүйл.

-Экспортыг нэмэг­дүүлэх, импортыг ор­лох төслийн талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Өнгөрсөн жил Мон­голын эдийн засгийн өсөлт 11.7 хувьтай бай­сан. Дэлхийд маш олон орны эдийн засгийн өсөлт саарч, хасах руугаа орсон. Гэтэл манай өсөлт ингэж гарна гэдэг нь дэлхийн бусад орнуудаас эхний 10-т орж байна. Нөгөө талаасаа Чингэс бонд орж ирсний үр дүнд бү­тээн байгуулалт хийж чадсан. Өнгөрсөн онд зам, ба­рилга руугаа түлхүү анхаарсан бол өнөө жил экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлд­вэрлэлээ дэмжинэ. 1151 төслөөс 888 төсөл үлдсэн. Үүнийг цаашид судалж шаардлага хан­гасан төслүүдийг дэм­жиж ажиллана. Зээлийн хугацаа таван жил байж, хүү нь жилийн есөн хувь байх юм. Таван жи­лийнхээ эхний нэг жилд үндсэн зээлээ төлө­хөөс чөлөөлөгдөнө. Үйлд­вэрлэлээ барьж ашиглалтад оруулсныхаа дараа зээлээ төлж эхэл­нэ гэсэн үг. Тиймээс арилжааны банкуудад очиж асуудлаа танил­цуулна, түүний дараа бид эх үүсвэрийг гаргаж өгнө.

-Ард түмний амьдрал доройтож байгаатай санал нийлэх үү?

-Би ингэж хэлэх дур­гүй. Дэлхийн бусад оронд үнэ ханш нэлээд хэцүү байдалд орчихсон. Бид түүнийг харьцангуй зөөллөж авч явж байгаа. Сайн явах санааных. Гар хөдөлбөл ам тосдоно гэдэг. Чи өөрийнхөө сайн сайхны төлөө хичээж ажиллахгүй бол болохгүй. Сайхан амьдаръя гэж байгаа бол өөрсдөө л сайн ажиллах хэрэгтэй ш дээ. Засгийн газар ажил хийх нөхцөлийг л бүрдүүлж өгнө. Ажлыг хэн хийх вэ хүмүүс л хийнэ.

Валютын ханшийн өсөлтөөс болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь үнэн. Хоолойд тулсан энэ асуудлаасаа гарахын тулд бид яах ёстой вэ гэхээр дээр хэлсэнчлэн экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүнээ дэмжинэ. Манай экспорт гэхээр зэс, газрын тос, алт, төмрийн хүдэр, нүүрс гэсэн үндсэн таван төрөл л байна. Үүнийгээ дэмжихийн тулд энэ онд зэсийн баяжмалын экспортыг нэг сая тонн, газрын тосны экспортыг мөн нэг сая тоннд хүргэнэ гэсэн бодолтой байгаа. Алтны олборлолтыг нэг сая унцид буюу 31 тоннд хүргэе. Төмрийн хүдрийг 10 сая тонн, нүүрсний экспортыг 30 сая тоннд хүргэчихбэл валютын орлого нэмэгдэнэ. Тэгс­нээрээ валютын ханшийн тогтвортой байдал үүсч барааны үнийн өсөлтийг зогсоох нэг арга болох учиртай.

-Засгийн газар яа­гаад цөмийн хаягдал булшлах, уран ол­борлохыг дэмжээд бай­гаа юм бэ. Та өөрөө бөө хүн уран олборлохыг дэмжиж байгаа юм уу?

-Засгийн газраас цө­мийн хаягдал булшлахыг дэмжсэн нэг ч алхам хийгээгүй. Цаашид хийх ч үгүй. Монгол Улсад цөмийн хог хаягдал орж ирэхгүй, бүү санаа зов.

-Эдийн засгийн нөх­цөл байдал таныхаар хүндэрсэн үү?

-Дэлхийн эдийн зас­гийн байдал ямар байгаа билээ дээ. Үнэхээр таа­гүй байна. Украин зэ­рэг орнуудад болж буй асуудлууд таагүй байна. Дэлхийн томоохон бан­кууд зөөлөн бодлогоо хатууруулж байгаа. Энэ нь хөгжиж байгаа орнуудаас хөгжилтэй орон руу явах мөнгөний урсгалыг тэглэж байна. Энэтхэгийн төвбанкны ерөнхийлөгч “Өндөр хөгжилтэй орнууд дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгож байна” гэж мэдэгдсэн. Үүнийг зогсоох хэрэгтэй. Бид бусдад буруу өгөөд бай­хаас илүүтэйгээр өөрс­дийн бодлогыг явуулах шаардлагатай. Монгол Улс дэлхийн хамгийн баян улс. Үүнийгээ харин бодит зүйл болгож чадахгүй байна.

Дэлхий дээр нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлж байгаа улс хамгийн баянд тооцогддог. Мөн­гө бол асуудал биш. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд номер нэг нь миний монгол. Үүнийгээ бид чулуу болгох ёстой. Гадныхан биднийг алтан дээр сандайлсан гуйлгачид гэдэг. Тиймээс алтан дээр суусан хаад болохын тулд бүгдээрээ зүтгэх ёстой.

-Хөгжлийн банк 888 төсөл шалгаруулсан. Дахин шалгаруулалт явуулж Чингэс болон Самурай бондоос хөн­гөлөлттэй зээл олгоно гэсэн. Үнэхээр дахин шалгаруулалт явуулах уу?

-Эхний ээлжинд экс­портыг дэмжих, им­портыг орлох бус мөн давхардуулсан төслүүдийг хасаад 888 төсөл үлдсэн. Үнэхээр таны төсөл Монгол Улсад хэрэгтэй, төслийн баг нь туршлагатай, ча­давхи байх юм бол бид санхүүжүүлэх бо­ломжтой.

Бидний зүгээс эдгээр төслийн 50 хувийг сан­хүүжүүлэх боломжтой. Гэхдээ бүгдийг нь автоматаар санхүүжүүлнэ гэсэн үг биш.

Өнгөрсөн жил Монголын эдийн засаг өсөлттэй гарсан шалтгаан нь Чингэс бонд байсан. Энэ жил жаахан мөнгө олоодохъё гэсэн чинь харамсалтай нь Засгийн газрын мөнгө босгох эрхийг нь УИХ дээр сөрөг хүчин хаачихсан. Тэдний зүгээс Монголыг өрөнд оруулаад байна гэж байсан. Үнэндээ тийм биш байхгүй юу. Бид асар их ажил хийх хэрэгтэй тул мөнгө хэрэгтэй байна. Социализмын үед Улаанбаатар хотыг зээлээр л барьж байсан юм. Хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн жил хамгийн их зээл авсан байдаг.

-Метталлургийн салбар хөгжих бүрэн боломж байна. Цаашид ямар ажил хийх вэ?

-Их бүтээн байгуулалт хийхийн тулд барилгын материал болох цемент, арматураа дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Өнгөрсөн онд хоёр сая шахам тонн цемент хэрэглэхээс 3/4-ыг нь гаднаас авсан. Энэ жил Хөтөлийн цементийн үйлдвэр нэг сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэртэй болж байгаа. 2015 он гэхэд цементийн үйлдвэрлэлийг дотооддоо хангадаг болчихно. Гангийн үйлдвэрийн тухайд бид гангийн хэрэгцээгээ хангадаг болохын тулд ажиллаж байна. Засгийн газраас гангийн хэрэгцээгээ 2016 он гэхэд дотоодоосоо бүрэн хангах чиглэлээр дотоодын компаниудтай хамтран ажиллаж, санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлж байгаа.

-Нүүрс хэзээнээс төмөр замаар экспортод гарах вэ?

-Тавантолгой Гашуунсухайт хүртэлх төмөр зам баригдаж байгаа. Үүнд зориулан Чингэс бондоос 200 сая ам.доллар төлөвлөснөөс 174 сая ам.доллар нь ажил болчихсон. 200 гаруй км замын далангийн ажилд уг мөнгийг зарцуулсан. Шороон далангийн ажил 70 гаруй хувьтай байна.

-Алт олборлолоо гээд валютын ханшийг тогтвортой байлгаж чадах уу?

-Валютын ханшийг тогтвортой байлгахад олон хүчин зүйл нөлөөлнө. Түүний нэг нь алт байгаа юм. Засгийн газраас ам.долларын ханшийг бууруулах тал дээр анхаарч байна. Бид дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжин төгрөгөө дээдлэх ёстой. Төгрөг гэснээс нэг сонин зүйлийг хэлэхэд дараа жил Монгол төгрөг бий болсны 90 жилийн ой тохиох юм байна лээ. Тэр үед бид ам.долларыг бус төгрөгөө дээдэлдэг болчихсон байна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

-Чингэс бондын төслийг яагаад заавал 888 гэж сонгосон юм бэ. Та бэлгэдлийг бодож ингэж сонгосон юм уу?

-Энэ бол яах аргагүй санамсаргүй гарсан тоо байгаа юм. Сүүлд нь бид гайхаж л байлаа.

-Автомашины дугаар сольж олон улсын стандартад нийцүүлэх гэж байгаа нь сайн хэдий ч ихээхэн хэмжээний хөрөнгө шаардлагатай юм байна. Дугаар солих нь цаг үеэ олоогүй асуудал биш үү?

-Автомашины дугаар солих асуудал дээр би ч гэсэн яг ийм байр суурьтай байгаа.

-Оюу толгой Айвенхоу Майнзын нийт хувьцааг авч байгаа гэнэ. Үнэн үү. Тэгэхээр гэрээний асуудал дээр яриа үүсэх нь ээ?

-Мэдээж Монголын Засгийн газар өөрсдийн эрх ашгийг хамгаалж ажиллах нь тодорхой. Оюу толгой Монголын газар нутаг дээр байдаг биз дээ. Монголын газар шороон дээр монголчууд эзэн нь байх ёстой. Тиймээс энэ бодлого үргэлжилнэ. Оюу толгойн асуудлууд шийдэгдэхгүй яваад л байна. Нэгэнт эхэлсэн зүйлээ цаашид харилцан ашигтайгаар үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэрээ удааширч байгаа ч үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна даа. Гэрээний хугацааг аль болох хурдан шийдэх хэрэгтэй байгаа ч тохиролцоонд хүрч чадаагүй явна.

Э.ЭНХБОЛД

Зарын код:Н.Батбаяр: 2016-2017 онд дотоодоосоо бензинээ хангах боломжтой гэж харж байгаа | Огноо: 2014 03.13

ХДХВ-ийн халдварын хоёр ч тохиолдол энэ сарын 3-ны өдөр бүртгэгджээ. Халдварт өвчин судлалын төвийн  мэдээлснээр нэг нь орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн онош батлагдсан байна.

Харин хоёр дахь нь ХӨСҮТ-ийн амбулаториорт урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илэрчээ.  Уг хоёр хүн нь 20-29 насны эрэгтэй хүмүүс байгаа аж.

Д.Цэцэг

эх сурвалж: bodlogo.mn

Зарын код:Урьдчилсан сэргийлэх шинжилгээгээр хоёр ч эрэгтэй ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ | Огноо: 2014 03.11

Ц.Мөнхбаяр нарын хүмүус анхан шатны шүүхээс 21.5 жилийн  ял сонсоод нэг сар 18 хоног өнгөрч байна. Журмын нөхөд нь тэднийг эх орныхоо газар шороог хамгаалахын төлөө урт нэртэй хуулийн хэрэгжилтийг нэхэж
тэмцсэн, төрд болон олон нийтэд аюул занал учруулаагүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Ц.Мөнхбаяр нар хорихоос ил захидал илгээснийг бүрэн эхээр нь нийтлэв.

Бид монгол хүн бүрт заяамал жам ёсны болон хууль ёсны эрх ашгийг өмгөөлөн хамгаалж, Монгол Улсын иргэний журамт үүргээ биелүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан бодит аюул занал хууль бус халдлагыг өөрсдийн сонгосон аргаар таслан зогсоосон. Улс үндэстнийхээ өмнө тулгарсан аюулыг зайлуулахыг тулд бидний сонгон авсан арга нь зайяшгүй байсан бөгөөд хэрэгжүүлэхдээ бусдад хор хохирол учруулахгүй байх зарчмыг хатуу баримталсан юм. Галт зэвсгийн тэсэрч дэлбэрэх аюул эрсдлийг баталгаатай хязгаарлан, бүрэн хяналтад байлгасан.
Тулгарсан аюул: -Гол мөрний урсац бүрэддэх эх, усан сан бүхий газрын хвмгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2013 оны есдүгээр сарын 10-нд УИХ-д өргөн барьсан Засгийн газрын үйлдэл, түүнийг 2013 оны есдүгээр 16-нд У ИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр нам эвслийн бүлгүүд хэлэлцэж эхэлсэн үйл баримт/-нь шүүхийн шийдюр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний тодорхой заалтуудыг зөрчсөн илт хууль бус улайрсан үйлдэл нь Монгол Улсын язгуур эрх ашиг болон хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт ноцтой хор уршиг дагуулах гэмт халдлагын шинжтэй болсон нь биднийг аргагүй хамгаалалт хийх гарцаагүй байдалд хүргэсэн билээ. Энэ тухай холбогдох эрхзүйн үндэслэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тодруулбал,

Нэг. Засгийн газар шүүхийн шийдвэрийг зөрчсөн эс үйлдэхүй, үйдлийн талаар
1.1 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2011 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дугаар 687 тоот тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүтээр зүйл, Монгол Улсын Их хурлын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаснаас хойш хоёр жил дөрвөн сар өнгөрсөн боловч одоо болтол биелүүлээгүй, биедүүлэхгүй байна.

1,2 Засгийн газар 2013 оны есдүгээр сарын 10-нд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хорилох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн эсрэг шүүх эрх мэдэлд халдсан үйлдэл болсон.
1.3 Дээрх эс уйлдэхүй, үйлдлийн холбогдох нотлох баримтууд 14 дугээр хавтаст хэргийн хуудас 149-153, 237-246-д авагдсан.

Хоёр. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар
2.1  Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бухий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай /цаашид хууль гэх/ хууль батлагдаад дөрвөн жил долоон сар, хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн тогтоол гараад хоёр жил, дөрвөн сар болоход Засгийн газар хуулийгхэрэгжүүлээгуй, хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй байна.

2.2 Дээрх байдал нь. Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зуйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой ус, ургамал, -амьтан болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” 50 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүухийн эцсийн шийдвэр байх бөгөөд туүнийг бух шүүх, бусад этгээд заавал’биелүүлнэ”, 38 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн нэгт “Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэжмээ авах”, 16 дугаар зүйлиин хоёрдахь хэсэгт “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, нэгдүгээр зүйлийн хоёрдахь хэсэгт “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 70 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт “Үндсэн хуульд нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн болно.

Гурав. Засгийн газрын хууль хэрэгжүүлээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хууль зөрчсөн тухай
3.1 Монгол Улсын Эрүүгийн хуулийн 258.1 -д “Хуулийн хучин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, захирамжийг санаатай биелүүлээгүй, эсвэл биелүүлэхэд нь зориудаар саад учруулсан бол торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, хорих ялаар шийтгэхээр заасан байна.
3.2  Эрүүгийн хуулийн 1.1-д “Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин эрх зүин журам, энхтайван, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршино гэж тусгажээ.

3.2.1. Орчин үед хууль эрхзүйн дайн гэх томъёо олон улсын харилцаанд нэвтрээд учир холбогдол улам тодорхой болж байна. 2013 оны есдүгээр сарын 16-нд “Хуулийг дагаж мөрдох журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн үйл баримт” нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолыг биелүүлэхэд зориуд саад учруулсан гэмт үйлдЭл болохын хамт гадаад дотоодын улстөр эдийн засгийн бүлэглэлийн явуулга захиалгаар Монголын төр ажилласан нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нөлөөлсөн аюултай халдлага байлаа. /Энэ талаар шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар өгөх/

3.2.2 Хэрвээ 2013 оны есдүгээр сарын 16-ндхуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хууль бус уйлдэл, гэмт халдлагыг таслан зогсоогоогүй бол ашигт малтмалын 1782 тусгай зөвшөөрлийн эрх бүхэлдээ сэргэж, хайгуул ашиглалтын ажиллагаа явагдсанаар сүүлийн 20 орчим жилд 4000 гаруй гол горхи, булаг шанд тасран 1300 гаруй нуур цөөрөм ширгэсэн аймшигт үйл явц давтагдаж Монгол орны байгалийн тэнцвэрт байдал хадгалах онцгой нөлөөтэй бүс нутагт хэмжээлшгүй хор хохирол учрах байлаа. Дээрх 1782 зөвшөөрлөөс зөвхөн 235-д нь байгаль орчинд учруулсан хохирлыг 2011 онд холбогдох журам, аргачлалын дагуу тооцож гаргахад /нэг их наяд 161 тэрбум 451 сая 800 мянган төгрөг/ гэсэн хэмжээ тогтоогдсон.

3.2.3 Дээрх хууль бус үйлдэл гэмт халдлагыгтаслан зогсоогоогүй бол монголчууд бидний өмнөх үеэс өвлөн авсан үнэт зүйлийн эрхэм нандин бүхнийг тээн тэтгэгч бэлчээрийн эрх чөлөөт малчин амьдрал, 180 мянган малчин өрхийн амьдрал, нүүдэллэн амьдрах газар нутаг, 1782 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техникийн хүчээр уулгалан дайрах халдлагад нэрвэгдэх байлаа. ‘ 3.2.4 Монгол орон газарзүйн байрлалын хувьд дэлхийн цэвэр усны хагалбар дээр оршин буй онцгой зүй тогтолтой. Тиймээс Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн дотогшоо урсгалтай ай сав газрын цэвэр усны нөөцийн арвидах, хомсдох, цэвэр тунгалаг байх эсэх нь Монгол Улсаас үлэмж хамааралтай байдаг. Дээрх хууль бус гэмт халдлага Монгол Улс дэлхийн цэвэр усны нөөц, эх ундаргыг хамгаалах олон улсын өмнө хүлээсэн онцгой үүргийг хөсөрдүүлснээр хүн төрөлхтний эсрэг гэмт халдлагын шинжийг давхар агуулсан билээ.

Дөрөв. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн талаар4.1  Монгол Улсын Засгийн газар хуулийг дөрвөн жил долоон сар хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байгаа эс уйлдэхүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг санаатай биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа хоёр жил, дөрвөн сарын эс үйлдэхүй, 2013 оны есдүгээр сарын 10-нд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэснээр шүухийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхэд зориуд саад учруулсан үйлдлүуд нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын дараах гэрээ заалтыг зөрчсөн болно.

4.2  Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар нь хүн төрөлхтний нийтээр сэтгэл зовох зүйл болоод байгааг ухамсарлан-Улс орон бур өөрийн эрх мэдлийн болон хяналтын хүрээнд явуулах үйл ажиллагаандаа хилийн чанад дахь улсууд, нутаг дэвсгэрийн байгаль орчинд хохирол учруулахгүй байх явдлыг ханган хариуцлага хүлээнэ.-Өнөөдөр болон ирээдүй үеийнхний ашиг сонирхлын үүднээс уур амьсгалын тогтолцоог хамгаалах зориг шийдвэр төгс байгааг нотлоно гэснийг

4.3  Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувуу олноор амьдардаг орчны тухай конвенцийн-Ус намгархаг газрын ашиглалт түүнээс үүдэн гарах хор хохирол ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгааг таслан зогсоохыг эрмэлзэнэ.-Хэлэлцэж тохирогч тал бүр ус намгархаг газар болон усны шувуудын хамгаалалтыг сайжруулах үүднээс тухайн газар жагсаалтад орсон эсэхийг үл хамааран байгалийн нөөц газар буй болгон зохих хамгаалалтаар хангах арга хэмжээ авна гэснийг

4.4 “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын -Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бухэнд угаасзаяасан нэр төр болон тэдний адил тэгш салшгүй эрхийг хүлээн зөвшеөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энхтайвны үндэс мөнийг иш үндэс болгон-Хүний эрхийг үл тоомсорлох басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх, эрх чөлөө, түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй, дэлхий ертөнцийг буй болгох нь хүн ардын Зрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж-Хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгуй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хамгаалах нь нэн чухал гэдгийг анхаарна гэснийг

4.5 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын                                                                       -Бүх ард түмэн харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурласан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаагаар болон олон улсын эрхзүйгээр хүлээсэн аливаа үүргээ хохироохгүйгээр байгалийн баялаг, нөөцөө өөрийн зорилгод нийлүүлжзахиран зарцуулна. Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно.
-Энэхүү пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртэй болон харъяалалтай байгаа бүх хүний энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хандах үүрэгтэй гэснийгтустус зөрчсөн болно.

Тав. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг, нэг талыг барьсан, гүйцэд биш хийгдсэн тухай5.1 Бид хэрэгт чухал- ач холбогдол бүхий хүмүүсээс мэдүүлэг, тайлбар авахыг прокурор Б.Эрхэмбаяр, шүүгч М.Алдар нарт удаа дараа хүссэн боловч тухай бүр үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзан бидний хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлан боогдуулж ирснээх хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг илрүулэх, тогтоох арилгах арга хэмжээ огт авагдаагүй болно.

Зургаа. Шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй талаар
6.1  Нэгэнт шалтгаан нөхцлийг илрүүлэх, тогтоох ажиллагаа явагдаагүй тул шүүх яллах талын дүгнэлтэд хөтлөгдөн хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой үйл баримтыг үнэлэлгүй орхигдуулж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй тогтоол гаргасан. Шүүх, Засгийн газрын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн илт хууль бус эс үйлдэхүй, үйдлийг өмгөөлөн Монгол Улсын нэрийн өмнөөс Монгол Улсын язгуур эрх ашиг, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасанд харамсаад баршгүй.

6.2  Шүүхийн тогтоолд дурдсан шиг шаардлагыг биелүүлэхгүй бол тэслэнэ, дэлбэлнэ гэсэн сүрдүүлэг бидний зүгээс огтхон ч гаргаагүй бөгөөд харин ч хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашгийг даруй хангаж Засгийн газрын хууль бус гэмт халдлагыг цаг алдалгүй таслан зогсоох аргагүй хамгаалалт хийсэн нь амжилттай болж нийтэд аюултай бус ашигтай тустай үр дүн авчирч чадсан нь бодит үнэн юм. Мөн тогтоолын 25 дугаар хуудсанд шүүгдэгч Ц.Мөнхбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлээр яллах дүгнэлт ирүүлснийг Эрүүгийн байиаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь тогтоолын хуудас 15-д байгаа ашиг олох зэрэг үйл ажиллагаа явуулсан шүүгдэгч нарын үйлдэл нь зохион байгуулалттай бүлгийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэснээ үгүйсгэж байгаа болно. “Бид улс үндэстнээ аваръя” гэсэн эрхэм зорилготой улс үндэстний эрх ашигт аюул тулгарсан үед өөрсдийн амь биеийг үл хайрлан хамгаалах андгай тангарагтай. Бусдыг айлган сүрдүүлэх, элэг нэгт монгол ахан дүүсийнхээ амь насанд аюул учруулах зорилго үйлдлииг бид хүсээгүй, хийгээгүй. Бууны гол хамгаалагч дараатай /бууны их дарагдахгүйгээр/ хамгаалагдсан байсан бөгөөд гранат, тортел тус бүр тэслэгч угсрагдаагүйгээр тэсрэх аюулгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх тэсэрч дэлбэрсэн бол тийм аюултай байсан гэх “ирээдүй цаг” дээр хийсвэрлэн таамагласан прокурорын үндэслэлгүй дүгнэлтийг хамгаалан хэт нэг талыг баримталжээ. Мөн үлдэгдэл гранат, тортелыг өөрсдийн санаачлагаар тагнуулын ажилтнуудад авчирч өгсөн. Сэтгүүлчид болон цагдаагийн газарт тэдгээрийн байршлыг зааж өгсөн, мэдээлэл өгсөн, аюулгүй болгохыг хүссэн үйл баримт .нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байтал шүүх анхааран үзэлгүйгээр орхигдуулжээ.

Долоо. Онцгой ач холбогдол бүхий нотлох баримтын зөрүүтэй байдал шүүх нэг талыг баримталсан талаар       7.1 Шүүх “Гол мөрнйй урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг /цаашид хуулийн төсөл гэх/ УИХ-аас эргүүлэн татах, “хуулийн хэрэгжилтийг хангах тухай” тогтоолыг батлахыг Засгийн газраас шаардсаныг биднийг буруутгах гол үндэслэлээ болгожээ. Харин хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газрын үйлдэл хууль ёсны эсэх, хууль болон дээд шүүхийн хяналтын шатны тогтоолыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй, хууль ёсны эсэхийг авч үзэлгүй орхигдуулж, түүнийг үгүйсгэсэн үндэслэлййг заагаагүй, гэтэл дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2011 оны аравдугаар сарын 20-ны өдөр 687 дугаар тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл, Хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар топгоолыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Иймд хавтаст хэрэгт авагдсан Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2011 оны аравдугаар сарйн 20-ны дугаар 687 тооттогтоол “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”, УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны 55 дугаар тогтоол, хуулиар цуцлагдвал зохих 1782 лицензийн жагсаалт, үүнээс 234 алтны шороон ордын байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ зэрэг шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүйгээр биднийг гэмт буруутай эсэхийг зөв тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэлгүй юм.

Найм. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар                                                                               8.1 2013 оны есдүгээр сарын 16-нд Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, монголчуудын эрүүл аюулгүй амьдрах эрх, эрх чөлөө, байгаль орчин хүн төрөлхтний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах, Засгийн газрын илт хууль бус /эрхзүйн журмыг зөрчсөн/ гэмт халдлагыг таслан зогсоосон бидний тэмиэл нь:Эрүүгийн хуулийн есдүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл энэ хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах халдашгүй, чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж халдагч этгээдэт гэмт хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр-Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээсэн үүрэг, албаны тусгай бэлтгэсэн бэлтгэлээр хамаарахгүйгээр аргагүй хамгаалалт хийх эрхтэй.                                                     -Хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх, төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт.хийх эрхэд нөлөөлехгүи гэснээр
-Эрүү^ийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар: энэ хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах эрх, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх эрх чөлөөнд тулгарсан аюулыг зайлуулахын тулд энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж, учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага бөгөөд уг аюулыг тухайн нөхцөлд өөр аргаар зайлуулах бЬломжгүй байсан бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр тус тус биднийг гэмт буруугүйд тогтоох бүрэн үндэслэлтэй.

8.2 2013 оны есдүгээр сарын 16-ны үйл баримт нь буедад ямар нэгэн хор хохирол учруулаагүй, хохирогч тогтоогдоогүй, нийгэмд аюулгүй, МонголУлсын язгуур эрх ашгийг бататган хамгаалж чадсан, нийтэд ашигтай үйлдэл болсон тул Эрүүгийн хуулийк 16.2-т зааснаар Эрүүтийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч нйигэмд ялимгүй учирч нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хуульзүйн үндэслэлтэй.

8.3 Сэтгүүлчид болон цагдаагийн 102 руу утастаж тортел байрлуулсан газрын байршлыг зааж өгсөн, аюулгүй болгохыг хүссэн мэдээлэл өгсөн, тагнуулын эрх бүхий албан тушаалтанд бид өерсдийн санаачилгаар үлдэгдэл гранат, тортелын байгаа газрыг зааж авчирж өгсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн 177.2-ын тайлбарт …Эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдсэн, эсвэл энэ үйлдлийг таслан зогсоохонд идэвхтэй оролцсон бөгөөд түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн харицлагаас чөлөөлж болно гэснээр
Эрүүгийн хуулийн 185:2-ын тайлбарт
-галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг зохих зөвшөөрөлгүй хадгалж байгаад зохих байгууллагад сайн дураараа авчирж өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэснээр тус тус эрүүтийн хариуцлагаас чөлөөлөгдөх хуульзүйн үндэслэлтэй билээ. Иймд хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу хэрэглэсэн, бидэнд хилсээр хүнд ял оноосон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүтээр шүүхийн 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн дугаар 126 шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож бидний зөрчигдсөн эрх нэр төрийг сэргээнэ үү.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ёсоор шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд бйеэр оролцон тайлбар мэдүүлэг өгөх боломжийг хангана уу.
Тал харахгүй шударга шүүх шийдвэр гаргахдаа
-Монголын төр Монгол Улсын язгуур эрх ашгаас урвдн тэрсэлсэн шийдвэр гаргахаар завдсаныг
-Энэ завдалт нь эрхзүйн журмыг илт зөрчсөн хууль бус гэмт халдлага болохыг
-Гэмт халдлага биелэгдвэл Монгол Улсын язгуур эрх ашиг, хүн төрөлхтөн болон дэлхий дахинд хүнд гарз хохирол дагуулахыг
-Гадаад дотоодын улотөр эдийн засгийн бүлэглэл, Монголын төрд нелөөлөн шийдвэр гаргах нөхцөл шалтгаан арилаагүй байгаа нь
-Анхан шатны шүүх биднийг хилсээр яллан буруутгаснаар дээрх гэмт халдлага, хор хохирол бодитой нүүрлэх эрсдэл нэмэгдсэнийг онцгойлон анхаарч үзэхийг хүсье.
Гомдол гаргасан Ц.Мөнхбаяр
Д.Төмөрбаатар
Г.Болдбаатар

Зарын код:Ц.Мөнхбаяр нар хорих ангиас захидал бичлээ | Огноо: 2014 03.11

Орон нутгийн иргэдэд бага хүүтэй орон сууцны зээл олгоно Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Ерөнхий сайдын 30 минут”-ын ээлжит уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. News Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Ерөнхий сайдын 30 минут”-ын ээлжит уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү хурлын үеэр Ерөнхий сайд, “Аймгийн төвүүдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 7 хувийн хүүтэй зээлийг орон нутгийн иргэдэд олгохоор судалж байна. Нэг сарын хугацаанд асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ. Энэ онд бүх аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц, 200 айлын хаусны хороолол барих асуудал ярьж байсан. Орон нутагт ажилласан мэргэжлийн баг одоогийн байдлаар Увс, Орхон, Дархан-Уул, Төв, Ховд зэрэг 6 аймагт 1000 айлын орон сууцны барилга барих шаардлагатай гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Тус мэргэжлийн баг одоогоор аймгийн төвүүдэд барьж буй орон сууцны эрэлт нийлүүлэлт, хэдэн иргэн 8 хувийн орон сууцны зээлд хамрах боломжтой гэх зэрэг асуудлыг судалж үзээд дээрх дүгнэлтийг гаргасан аж. Мөн энэ жил 9 аймагт Дулааны станц барина. Энэ нь орон сууцжуулах хөтөлбөрийн дэмжсэн томоохон дэмжлэг болно гэдгийг Ерөнхий сайд онцлов. Мөн Буянт-Ухаа хороололд хөдөө орон нутгийн иргэдийг хамруулах боломжгүй. Тус хороололд захиалга өгөх гэж буй иргэдийн захиалгыг авахгүй байгаа нь цахимаар бүртгэх ажил төгөлдөржөөгүйтэй холбоотой. Гэхдээ Төрийн орон сууцны компани Буянт-Ухаа хорооллын орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авахаар шийдвэрлэсэн. Энэ сард багтаан шаардлагатай бүхий л мэдээллийг ТҮЦ машинаас хэвлэж авах боломжийг бүрдүүлнэ гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн орон нутгийн удирдлагуудтай өчигдөр цахимаар хуралдсан. 11 аймгийн төвд энэ сардаа багтаан оношилгооны төв ашиглалтад орно. Өнгөрсөн сарын ажлаа дүгнэж, энэ сарын ажлаа төлөвлөдөг энэ уулзалтыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай зохион байгууллаа. Манай улсад 40-өөс дээш насны ажил идэвхтэй хайж байгаа 12 мянган иргэн бий. Монголд ажил хийх түмэн боломж байна. Тэдгээрийн эхнийх нь 40-өөс дээш насныхныг ажилтай болгох хөтөлбөр юм. Энэ зун 10 мянган оюутныг ажлын байраар хангана. Цаашилбал, ААН-үүдийн оюутныг авч ажиллуулах сонирхлыг нэмэгдүүлэх ажлыг давхар зохион байгуулна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 4 мянга шахам иргэн суралцаж байна. Эдгээр ажилтнуудыг оролцуулсан Хөдөлмөрийн яармагийг 4 дүгээр сарын 4-нд төв талбайдаа зохион байгуулна. Ирэх даваа гарагийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцож, өнгөрсөн жилийн ажлын тайлан, энэ жилийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулна гэж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн мэдээлэв. Ерөнхий сайдын мэдээллийн дараагаар сэтгүүлчид өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авсан. Сэтгүүлчид шүлхийн эсрэг хэрэгжүүлж буй ажил үр дүнгээ өгч байгаа эсэх, эх орны хөрсөнд тарьж ургуулсан ногоо хортой гэх мэдээлэлд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ, уран ашиглалт зэрэг асуудлыг тодруулав. Ерөнхий сайд, Шүлхийн асуудлыг манай улс бүрэн шийдвэрлэж чадаагүй байгаа. Өмнө нь ч энэ өвчин гарч байсан. Тиймээс цаашид энэ өвчнийг хэрхэн шийдвэрлэх талаар бодлого боловсруулахыг ҮХААЯ-нд үүрэг өгсөн. Эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох гэж хичээж байгаа энэ үед ийм мэдээлэл цацагдсанд харамсч байна.Үүнийг тодруулж шалгана. Цөмийн хог хаягдлыг манай улс нутагтаа булшлахгүй. Ураныг шар нунтаг хүртэл ашиглах бодлого бий. Одоогоор хайгуулын лицензтэй компаниуд бий. Харин ашиглалтын лицензтэй нэг ч компани байхгүй гэдийг Ерөнхий сайд мэдэгдлээ. Б.Туул

Зарын код:Орон нутгийн иргэдэд бага хүүтэй орон сууцны зээл олгоно | Огноо: 2014 03.09

 Сургамжит өгүүллэг

Арван настай бяцхан хүү нэгэн орой гал тогооныхоо өрөө рүү ороод ээждээ урт жагсаалт бүхий цаас өглөө. Ээж нь хүү рүүгээ гайхан хараад өгсөн цаасыг нь нухацтай гэгч нь уншжээ. Тэр цаасан дээр:
-Зүлэг арчилсан хөлс: 5$
-Өөрийнхөө өрөөг цэвэрлэсний хөлс: 1$
-Хамт дэлгүүр явсны хөлс: 50цент
-Дэлгүүр явсны дараа дүүгээ харсны хөлс: 25цент
-Хог асгасны хөлс: 1$ -Сурталчилгааны хуудас авчирсны хөлс: 5$
-Талбайгаа усалсны хөлс: 2$ гэж бичсэн байв.
Ээж нь уншиж дуусаад хүүгээ өхөөрдөн харснаа, харандааг нь аван цаасан дээр юм бичиж эхэллээ.Хүүдээ бичиж байгаа захиа нь түүний тухай бүх л дурсамжийг эргүүлэн санах шиг болов. Тэгээд төд удалгүй хүүдээ захиа болгон нугалсан цаасыг өгчээ. Хүү ч ширээнд сууж, бяцхан хөлөө савлан уншиж эхэллээ. Хүүдээ бичсэн ээжийн захиа:
-9 сарын турш гэдсэндээ чамайг өсгөсний хөлс:
-Орой болгон чиний төлөө залбирч, чамд санаа тавьж байсны хөлс:
-Энэ хэдэн жилийн хугацаанд чиний төлөө урсгасан нулимсны үнэ:
-Шөнө бүр хагас нойртой хонож, асарч байсны хөлс:
-Хоол, хувцас, тоглоом авч өгсний, бас нусыг чинь арчиж байсны хөлс:
Захиаг уншиж дуусаад нүдэндээ нулимс цийлэгнүүлэн бяцхан хүү цаасан дээрээ хэдэн үг нэмж бичжээ: Тэгээд ээж рүүгээ хайр гэрэлтсэн нүдээр харж зогсоод “Ээжээ, би таны надад ямар их хайртайг мэдлээ.” гээд гартаа барьсан цаасаа сарвайв. Түүн дээр томоос томоор “Бүх төлбөр төлөгдсөн” гэж бичсэн байлаа. Бид хэзээ ч ээж аавынхаа ачийг хариулж барахгүй. Учир нь тэдний хайр тийм л агуу их юм. Гэхдээ тэдэнд ч бас таны хайр маш их хэрэгтэй. Тийм учраас мөнгө бус хайраар “өрөө” төлөөрэй.
Зарын код:Ээжийн хайр | Огноо: 2014 03.08

Аймгийн Засаг дарга С.Ганбат 2014 онд аймгийн төв Чойбалсан хотоо Жишиг ногоон хот болгох зорилт дэвшүүлээд байгаа. Тэгвэл өнөө өглөө болсон аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр бүх албан байгууллагын удирдлагуудад орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Хэрлэн сумын засаг дарга Ж.Энхцэцэгт даалгалаа.  Өнгөрсөн онд Чойбалсан хотод нийт 48023 ширхэг навчит мод тоологдоод байгаа юм. Мөн 11301 навчит модыг шинээр тарьжээ. Модны насжилтыг залуужуулж, орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор хэлбэржүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар жилдээ хоёр удаа мод тарих өдөр зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил Дорнодчууд зөвхөн дээрх хоёр өдөрт бус дулааны улирлын турш мод тарих, цэцэрлэглэгжүүлэх ажлыг өргөн хэмжээнд өрнүүлэхээр болж байна. Энэ ажлын хүрээнд “Нэг өрх-нэг мод” уриалгыг гаргасан байна.

Зарын код:Нэг өрх- нэг мод | Огноо: 2014 03.03

Монгол, Хятадын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тогтлоо.

Монгол, Хятадын хилийн хоёр талын зорчигч, ачаа тээврийн, түр ажиллагаатай Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай автозамын боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх, Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зорчигч тээвэрлүүлэх ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.

Шинээр байгуулах, байнгын ажиллагаанд болон 24 цагийн горимд шилжүүлэх боомтуудад шаардагдах хөрөнгө оруулалтын болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгажээ

Зарын код:Хавирга-Архашаатын боомт байнгын ажиллагаатай болно | Огноо: 2014 02.25

Наран мандах нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хөл хорьж хорио цээр тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт хуралдаж байна. Энэ хуралдаанаар шүлхий өвчний тархац ямар байгаатай танилцаж цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцлаа. Өвчний тархац ихтэй зургаан суманд пост гаргаж хөл хорио тогтоосон бол өвчин гараагүй сумдуудад долоо хоногт нэг удаа улсын унаа явахаар тогтсон байна.

Зарын код:Сүхбаатар аймагт Х.Баттулга М.Зоригт нар ажиллаж байна | Огноо: 2014 02.18

http://www.youtube.com/results?search_query=tavitiin%20salaa&sm=1

Зарын код: | Огноо: 2014 02.09

Зарын код: | Огноо: 2014 01.21

Үзэг, арьсан эдлэл, гоёл чимэглэл, цагны брэндээрээ дэлхийд алдаршсан “Монблан” /Мontblanc/ корпораци “Чингис хаан” нэртэй үзэг үйлдвэрлэн олон улсын зах зээлд гаргажээ.

Ердөө 35-хан ширхэг үйлдвэрлэсэн энэхүү үзэгний их бие нь 925 сорьцтой мөнгө, тусгай бүрхүүлтэй бөгөөд 950 сорьцтой цагаан алтан оруулгаар монгол эмээл, зэр зэвсгийг дүрсэлжээ. Мөн үзэгний ар хэсэгт сумны зэвийг дүрсэлж, 0.5 кратын цэвэр алмаз шигтгэсэн байна. 750 кратын цэвэр алтан хошуунд нь талын бүргэдийг сийлжээ. Харин тагны хувьд Монгол баатар эрийн дуулганы хэлбэрийг бэлгэдэн, Чингис хааны нөж атгаж төрсөн түүхийг илтгэн улаан бадмаараг шигтгээг суулгаж өгсөн ховор бүтээл болжээ.

“Монблан” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй дэлгүүрт нэг ширхэг “Чингис хаан” үзгийг 180 сая төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Ц.Баянаа

Зарын код:180 сая төгрөгийн үнэтэй “Чингис хаан” үзэг | Огноо: 2014 01.13

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж түүний оронд Ч.Одгэрэл томилогдлоо. Тэрээр Дорнод аймгийн уугуул иргэн.
- 1988 онд Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн багшийн сонгоны ангийг онц дүнтэй төгссөн.
- 1990 онд ХҮТС, 2000 онд ММИХ, 2010 ХИС-ийг тус төгссөн.
- Боловсрол судлалын магистр цолтой.
– “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад нийгмийн ажилтан, хөтөлбөрийн зохицуулагч, Хэнтийн салбарт багийн ахлагч,боловсрол бизнесийн хөгжлийн зохицуулагч аймгийн хөдөлмөрийн хэлтэст хоршоо ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн зэрэг албыг хашиж байсан.
- 1999 аймгийн Засаг даргын хүндэт жуух
- 2000 онд Монголын залуучуудын холбооны “тэргүүний залуу алтан медаль”
- 2004 онд Монголын хүүхдийн эрхийн төвийн “Хүүхэд хөгжил, хамгаалал” алтан медаль
-2006 онд “Хөдөлмөрийн алдар алтан медаль”
- 2013 онд аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

Зарын код:Улсын бүртгэлийн хэлтсийн дарга шинээр томилогдов | Огноо: 2013 12.30

Нийслэлийн МХЕГ-ын Дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа таван бялууны үйлдвэр, долоон нийтийн хоол үйлдвэрлэл, томоохон импортлогч худалдаа үйлчилгээний 10 газар нийт 22 аж ахуйн нэгжид шалгалт хийлээ.

Худалдааны газруудад бүтээгдэхүүний шошгын шаардлага хангахгүй Солонгос, Япон улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байгаа бол бялууны хувьд үйлдвэрлэсэн огноог урьдчилан тавих, бялууг өөр нэрийн бүтээгдэхүүний хайрцганд савлах, мөн хаяг байршил тодорхой бус байх зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Иймээс ард иргэдэд сэрэмжлүүлэн хэлэхэд хаяг шошго нь тодорхой бус, хувь хүний гар дээрээс болон хадгалалтын горим зөрчигдсөн газруудаас түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Мөн хүмүүсийн сайн мэдэх салют буюу приотехикийн хэрэгслийг худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарууллаа

Ц.Баянаа

Зарын код:МХЕГ-аас хаяг,шошгогүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа | Огноо: 2013 12.27

Хорь дугаар зууны сод бүтээл болох АКА-47 автомат бууг зохион бүтээсэн зохион бүтээгч Михайл Калашников өчигдөр 94 насандаа таалал төгсчээ.

Энэ буу алдаршсан гол шалтгаан нь өөрийгөө тасралтгүй цэнэглэх чадвар. Эхний буудалтаар үүссэн тэсрэлтийн хий дараагийн цэнэглэлтийг автоматаар гүйцэтгэдэг.

1947 оноос хойш АКА-47-г 100 сая ширхэгийг үйлдвэрлэсэн гэсэн тоо байдаг юм байна. Энэ зэвсэг одоо ч олон орны армийн зэвсэнлэлд байдаг. Өнөөдөр ч Сирийн дайнд ашиглагдаж байна. Тэрээр автомат бууныхаа зохиогчийн патентыг өөрийн нэр дээрээ аваагүй байсан учир дэлхийн тэрбумтнуудын тоонд ороогүй юм. Калашников амьд сэрүүндээ “миний бууг арми цэргийнхэн л хэрэглэхийг би хүсдэг. Энх тайвны төлөө. Харин босогчид болон үй олноор нь хүчирхийлэл үйлдэгчдэд зориулж энэ бууг зохиогоогүй гэж хэлж байсан

Зарын код:АКА-47 автомат бууг бүтээсэн зохион бүтээгч нас барлаа | Огноо: 2013 12.25

Өчигдөр Дорнод аймгийн ЗДТГ-т аймгийн засаг даргын ажил хүлээлцэх ёслол болжээ. Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй Ц.Жанлав шинэ засаг дарга С.Ганбатад ажлын өндөр амжилт хүсээд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ тамгын хамт өргөн барьсан юм. Мөн тэрээр өнгөрсөн хугацаанд итгэл хүлээлгэж хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийллээ.

С.Ганбат аймгийн засаг даргын хариуцлагатай албыг нэр төртөйгөөр хаших болно гэдгээ илэрхийлсэн. Мөн тэрээр “Би эмч хүн, Энэ аймгийг есөн жил удирдсан Ц.Жанлав даргын эрүүл мэндийн асуудалд өөрийн зүгээс болон аймаг орны зүгээс анхаарч, хийх боломжтой бүхнийг хийх болно” гээд эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Зарын код:Шинэ Засаг дарга тамгаа гарджээ | Огноо: 2013 12.24

Өглөөний 10 цагт эхэлсэн аймгийн ИТХ-ын хуралдаан завсарлаад байна. Үдээс өмнө 2013 оны аудитын тайланг хэлэлцсэн. 2013 оны аудын тайланг гүйцэтгэл хангалттай болсон гэж төлөөлөгчид үзлээ. Дараагийн асуудал нь 2013 оны аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн. энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлын эхэнд аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамжийг уншиж танилцуулсан. Харин тамгаа шинэ даргад тамгаа хүлээлгэж өгөх гэсэн боловч харамсалтай нь томилсон захирамж нь гарсан боловч чөлөөлсөн захирамж нь ирээгүй байна. Иймд чөлөөлөөгүй байхад тамгаа өгөхгүй гэж “гүрийсэн” бололтой. ЗГХЭГ 2 тогтоол гаргаад өгчих юман дээр улс төр хийлээ, Дорнодын ард түмнээр АН тоглож дуусаагүй юу. АН намынхан ярьж тэр захирамжаа олж авчраач гэж тэргүүлэгч Л.Хишигтогтох шүүмжилсэн. Ийнхүү тамга хүлээж 15:00 цагаас дахин хуралдахаар боллоо.

Зарын код:Аймгийн ИТХ хурал завсарллаа | Огноо: 2013 12.23

Аймгийн хэмжээнд 2013 онд улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 42,3 тэрбум төгрөгийн 346 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар 9,1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 14 ажлыг, Худалдан авах ажиллагааны алба 12,8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 80 ажлыг, бусад ажлуудыг сумд болон холбогдох байгууллагууд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Худалдан авах ажиллагааны албаны 2013 оны төлөвлөгөөнд нийт 80 бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулахаар тусгасан ба үүнээс 26 ажлын төсөвт өртөг, ажлын хэмжээг харгалзан аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулах эрхийг харьяалах байгууллагад шилжүүлж, тус алба 54 ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар тусгасан.
Худалдан авах ажиллагааны 23 ажлыг нээлттэй тендер шалгаруулалт, 40 ажлыг харьцуулалтын аргаар, 7 ажлыг харьцуулалт амжилтгүй болсон тул шууд гэрээ байгуулах аргаар, 4 зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд байгууллагууд төлөвлөсөн ажлын 93 хувь буюу 10,03 тэрбум төгрөгийн 74 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.
Мөн үндсэн чиг үүргээс гадна хууль тогтоомжийг хэрэгжилтийн хангах, албаны үйл ажиллагаатай холбоотой дараах ажлуудыг зохион байгуулаад байна. Үүнд:
- 2013 онд зохион байгуулах худалдан авах ажиллагааны албаны төлөвлөгөөг баталж, “Дорнод” сонинд нийтлэв.
- Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор удирдах ажилтны шуурхай хуралдаанд 28 удаа мэдээлэл хийв.
- Худалдан авах ажиллагааны мэдээллийг хүргэх зорилгоор аймгуудын худалдан авах ажиллагааны албадаас анх удаа www.procurement.dd.gov.mn цахим хуудас ажиллуулж эхэлсэн бөгөөд 21999 хандалттай болоод байна.
- Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сургалтыг “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв” ТББ-тай хамтран зохион байгуулж, 52 хүн гэрчилгээ авав.
- Худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар тендерт оролцогч 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллөөс санал асуулга авав.
- Худалдан авах ажиллагааны хагас жилийн явцын тухай орон нутгийн “МИЖИ”, “Дорнод”, “Шинэ суваг” телевизүүд, “Дорнод” сонинд мэдээлэл өгөв.
- Улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтын явцын тухай “МИЖИ” телевизтэй хамтран нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд хүргэв.
- Худалдан авах ажиллагааны үйл явцад олон нийтийг идэвхитэй оролцуулах, иргэдийн санал бодлыг судлах, ил тод байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Худалдан авах ажиллагааны албанд зөвлөн туслах зорилгоор албаны дэргэд орон тооны бус ”Олон нийтийн зөвлөл” байгууллаа.
- Дашбалбар суманд зохион байгуулсан “Удирдлагын нэгдмэл байдлыг хангая” зөвлөгөөнд оролцож худалдан авах ажиллагаа, түүнийг хэрхэн зохион байгуулах, цаашид анхаарах асуудлын тухай мэдээлэл хийж, зөвлөгөө өгөв.
- “Азийн сан”-ийн дэмжлэгтэй “ЛЭОС”, “УТБА” ТББ-уудын зохион байгуулсан “Тендерийн эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.
- Шадар сайдын санаачлагаар аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Ард түмэн та – Хаан” хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт 250 орчим иргэд оролцов.
- Олон нийтийн сүлжээг ашиглан мэдээлэл хүргэх зорилгоор албаны www.facebook.com/procurementdd хуудас ажиллуулж эхлэв.
- Хэрлэн сумын ЗДТГ, багийн ажлын албатай хамтран “Мэдээллийн ил тод байдлыг хангах түүний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
- Хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу Хэрлэн сумын 10 багийн ажлын албанд Худалдан авах ажиллагааны албаны саналын хайрцаг бүхий мэдээллийн самбар байрлуулав.
- Аймгийн 14 суманд ажиллаж, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, тендер зохион байгуулах ажил, холбогдох хуулийн хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

ЗАХИАЛАГЧИЙН 2013 БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТУХАЙ ТАЙЛАН
2013.11.22 Дорнод аймаг
Худалдан авах ажиллагаанд мөрдсөн хугацаа
№ Тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, хүчин чадал Батлагдсан төсөвт өртөг (сая.төг) Эрх шилжүүлсэн эсэх (ТЕЗ-ын нэр) Гэрээний дүн (сая.төг) Гүйцэтгэгчийн нэр, гэрээний дугаар Худалдан авах ажиллагаанд мөрдсөн журам Үнэлгээний хороо байгуулсан огноо E-procurement сайтад тендерийн урилга нийтэлсэн огноо Сонин хэвлэлд тендерийн урилга нийтэлсэн огноо Гэрээ байгуулах эрх олгосон огноо Гэрээ дуусгаж, дүгнэх огноо Тайлбар, тодруулга
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
1 Чойбалсан хотын хог цэвэрлэгээний машин механизмыг нэмэгдүүлж, сайжруулах 170.0 149.5
“Тулгат мандал” ХХК НТШ 2013.03.11 2013.03.20 2013.03.21 2013.04.25 2013.05.31 2013.06.24 ны өдөр комиссоор хүлээлгэж өгсөн
2 Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах 75.0 71.6 “Инженер геодизи” ХХК ЗҮ 2013.03.11 2013.03.20 2013.03.21 2013.06.07 2013.12.05 Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулагдаж байна.
3 Дорнод аймгийн төвийн 2.27 км хатуу хучилттай автозамын угсралтын ажил 1,225.0 1,222.0 “Автоагро” ХХК, “Дорнод автозам” ХК-ийн түншлэл НТШ 2013.03.11 2013.03.20 2013.03.21 2013.04.30 2013.10.31 Замын чигийг сэргээж, хөрс хуулалт, далангийн ажил хийгдсэн.
4 Дорнод аймгийн Нисэх буудлын чиглэлийн 4.8 км хатуу хучилттай автозамын угсралтын ажил 1,968.0 1,950.0 “Чандмань тал” ХХК НТШ 2013.03.11 2013.03.20 2013.03.21 2013.04.30 2013.10.31 2013.11.05-нд Улсын комисст хүлээлгэж өгсөн
5 Дорнод аймгийн Хэрлэн сумын “Ивээл” хорооллын гадна дулааны шугамын засвар, дулааны узелийн барилгын угсралтын ажил 136.2 136.2 “Дорнод Нийтийн аж ахуй” ХХК НТШ 2013.03.11 2013.03.27 2013.03.29 2013.05.03 2013.09.30 2013.10.03-нд дулааны шугамын угсралтын ажлыг комиссоор хүлээлгэж өгөв.
6 Ойн зурвас байгуулах 11.0 11.0 “БД” ХХК ХА 2013.03.11 2013.04.06 2013.10.30
7 Мод үржүүлгийн газар байгуулах 35.0 34.5 “Техника” ХХК ХА 2013.03.11 2013.04.06 2013.05.02 2013.10.30 2013.09.24-нд комиссоор хүлээж авсан.
8 Ойжуулалтын ажил хийх 40.0 40.0 “Бавж барс” ХХК ХА 2013.03.11 2013.04.06 2013.04.26 2013.09.30
9 Булаг шандны эхийг хашиж хамгаалах 12.5 12.5 “Цэца” ХХК, “Болд ширээс” ХХК ХА 2013.03.11 2013.04.06 2013.04.26 2013.09.30
10 Худалдан авах ажиллагааны албанд тоног төхөөрөмж нийлүүлэх 15.0 14.9 ОНТХО-2013/011
“Донж өргөө” ХХК ХА 2013.03.11 2013.04.09 2013.04.18 2013.05.31 2013.04.29 өдөр комиссоор хүлээж авсан
11 Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар /Гурванзагал сум/ 100.0 97.4 “Лан цамхаг” ХХК НТШ 2013.03.11 2013.04.10 2013.04.12 2013.05.23 2013.08.10 Техникийн комиссоор хүлээлгэж өгсөн.
12 Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар /Булган сум/ 100.0 95.5 “ДБСД” ХХК НТШ 2013.03.11 2013.04.10 2013.04.12 2013.05.23 2013.08.15 2013.07.31-нд техникийн комиссоор хүлээлгэж өгсөн.
13 Бүсийн ОЭТөвийн амбулаторын барилгын дээврийн их засвар 156.4 154.9 “ДОБЧ” ХХК НТШ 2013.03.11 2013.04.10 2013.04.12 2013.05.29 2013.09.02 Техникийн комиссоор хүлээлгэж өгсөн.
14 Гэрэл сэтгэмж ОНӨҮГ-ын албан хэрэгцээнд 3ш автомашин 30.0 Гэрэл сэтгэмж 30.0 ГС-2013/01
“Авто агро” ХХК ХА 2013.03.11 2013.03.13 2013.03.21 2013.04.30 2013.04.04-ны 01/2013 тоот актаар хүлээж авав.
15 Аймгийн Тээвэр авто замын газарт авто машин, тоног төхөөрөмж 35.0 Тээвэр автозамын газыр 35.0 01
“ДТНХД”ХХК ХА 2013.04.01 2013.04.05 2013.04.19 2013.05.15 Клугер загварын жийп машин худалдан авсан.
16 Аймгийн ИТХ-ын албан хэрэгцээнд автомашин 15.0 ИТХ-д 15.0 “Шилмэл энх од” ХХК ХА 2013.03.25 2013.03.26 2013.04.02 2013.04.31 2013 оны 04 дүгээр 02-ний №2 актаар хүлээж авав.
17 14 суманд инженерийн хийцтэй 26 шинэ худаг гаргах ажил 390.0 390.0 “Чандмань тал” ХХК НТШ 2013.03.19 2013.04.04 2013.04.05 2013.05.14 2013.09.30 2013.09.10-09.27-ны хооронд бүх инженерийн хийцтэй худгуудыг комисст хүлээлгэн өгсөн.
18 Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах 105.2 105.2 “БД” ХХК ШГ 2013.03.11 2013.04.19 2013.06.18 2013.11.30 2 удаа НТШ зохион байгуулж амжилтгүй болсон тул ШГ “БД” ХХК-тай гэрээ байгуулж ажил дуусч комисст хүлээлгэж өгөх ажил зохион байгуулагдаж байна.
19 Жишиг цэцэрлэгт хүрээлэн байгуулах 50.0 49.8 “Зүлгэн сор” ХХК ХА 2013.03.11 2013.04.19 2013.05.10 2013.10.10 Комисст хүлээлгэж өгөх шатандаа явагдаж байна.
20 Чойбалсан хотын модон гүүрний засварын ажил 31.0 29.9 ОНТХ-2013/03
“Анчир”ХХК ХА 2013.03.11 2013.04.26 2013.08.25 Техникийн комиссоор хүлээлгэж өгсөн.
21 Чойбалсан хот- Хавирга хилийн боомт чиглэлийн замын зарим хэсгийг хайрган хучилттай болгон засварлах 50.0 50.0 “Дорнод автозам” ХХК XA 2013.03.11 2013.05.29 2013.06.07 2013.09.30 Хайрган хучилттай замын ажил дууссан.
22 Хэрлэн сумын орон сууцны хорооллын дундах замын засвар, төв замтай холбох, өргөтгөх, авто зогсоол нэг урсгалтай болгох 87.0 85.0 “Автоагро” ХХК НТШ 2013.03.11 2013.05.03 2013.05.03 2013.06.07 2013.07.30 Комиссоор хүлээлгэж өгсөн.
23 Гэр хорооллын шинээр баригдаж байгаа эгнээ гудамжуудад Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих /Дорнод, Хэрлэн сум, 1,4,10-р баг/ 200.0 196.0 “Техникийн цогц шийдэл” ХХК НТШ 2013.03.11 2013.05.03 2013.05.03 2013.06.11 2013.10.15 Комиссоор хүлээлгэж өгсөн.
24 БОЭТ-ийн сэтгэл мэдрэлийн тасгийн тохижолт 15.0 БОЭТ-д 14.6 “Гантэлмэн” ХХК ХА 2013.06.30 Эрх шилжүүлсэн ажил. 2013.07.22 өдөр комиссоор хүлээлгэж өгсөн
25 Чойбалсан хотын гудамж, зам талбайг камержуулах 50.0 Цагаагийн газар 49.6 “Инносолюшн” ХХК ХА 2013.08.25 Эрх шилжүүлсэн ажил. 2013.09.09-нд техникийн комиссоор хүлээж авсан.
26 Аймгийн ХДТ-ын барилгын гадна гэрэлтүүлэг 20.0 ХДТеатр 20.0 “Их говийн тэнгэр” ХХК ХА 2013.05.08 2013.05.08 2013.05.16 2013.07.15 Эрх шилжүүлсэн ажил. Комиссоор хүлээлгэж өгсөн.
27 Аймгийн Архивийн тасагт тоног төхөөрөмж 11.0 Архивийн тасаг 7.0 Архивын хөгжлын сан ТББ ХА 2013.05.31 Эрх шилжүүлсэн ажил. Комиссоор хүлээлгэж өгсөн.
28 Хуучин барилгыг шинэчилэн засварлах замаар сумдад ахуйн үйлчилгээний төв байгуулах ажил 200.0 98.5 “ДОБЧ” ХХК
“Хөх тугт” ХХК НТШ 2013.03.11 2013.05.20 2013.05.20 2013.06.28 2013.10.15 Багц 1: Халхгол, Баянтүмэн
Багц 2: Баян-Уул, Цагаан-Овоо
29 Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын их засварын ажил 300.0 298.9 “ДОБЧ” ХХК НТШ 2013.03.11 2013.05.21 2013.05.22 2013.06.28 2013.09.30 Техникийн комисс
30 Хэрлэн сумын туслах замын засвар, төв замтай холбох /Хэрлэн/ 85.0 85.0 “Гашууны гол” ХХК НТШ 2013.03.11 2013.07.04 2013.07.05 2013.10.30 НТШ-ыг 2 удаа зохион байгуулсан боловч нэг ч санал ирээгүй тул шууд “Гашууны гол” гэрээ байгуулж, ХААН банкнаас Баянтүмэнгийн гудамжтай холбох хатуу хучилттай замын ажил дууссан.
31 Цагаан зээр хамгаалах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх 12.0 “Хөхтөн амьтныг хамгаалах нийгэмлэхг” ТББ ЗҮ 2013.03.11 2013.06.03 2013.06.03 2013.11.30 Санал ирээгүй тул Хөхтөн амьтны экологийн нийгэмлэгтэй шууд гэрээ байгуулсан.
32 Байгаль орчин, экосистемийн төлөв байдлын суурь судалгаа хийх, уур амьсгалын бодлого боловсруулах, мэдээллийн сан байгуулах 25.0 23.0 “Эко ази” Байгаль орчин, менежментийн дээд сургууль ЗҮ 2013.03.11 2013.06.03 2013.06.03 2013.07.18 2013.11.30 Гэрээ байгуулж урьдчилгаа санхүүжилт олгосон бөгөөд судалгааны ажил бүх сумдад хийгдсэн. Тайлан боловсруулах шатанд хэрэгжиж байна.
33 Аймгийн Статистикийн хэлтэст автомашин 20.0 Статистикийн хэлтэст 19.98 “Дөлгөөн хэрлэн” ХХК ХА 2013.05.30 2013.06.05 2013.07.30 Эрх шилжүүлсэн.
34 Илч хорооллын баруун талын авто замын хайрган хучилттай болгон засварлах /Хэрлэн/ 25.0 Хэрлэн сумын ЗДТГ 25.0 “Холбох зам” ХХК ХА 2013.02.18 2013.05.28 2013.06.05 2013.08.25 2013.08.08 нд Улсын комисст хүлээлгэж өгсөн.
35 Малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх мал үржлийн төв лаборатори байгуулах 10.0 ХХАА
ЖДҮГ 10.0 “Цэцүүх трейд” ХХК,
“Түмэн сувд сүрэг” ХХК ШХ 2013.08.09 Эрх шилжүүлсэн. Хуульд заасан босго үнийн дээд хязгаарт багтаж байгаа тул шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.
36 Малын үүлдэр угсааг сайжруулах төсөл хэрэгжүүлэх /Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан/ 50.0 ХХАА
ЖДҮГ 50.0 “Нарсан булаг” ХХК, “Санбэйс” ХХК ТСШ 2013.03.29 2013.06.06 2013.08.09 Эрх шилжүүлсэн төсөл сонгон шалгаруулсан
37 Сүүний чиглэлийн үржлийн аж ахуй байгуулах ажлыг үргэлжлүүлэх /Булган, Сэргэлэн, Чойбалсан/ 40.0 ХХАА
ЖДҮГ 40.0 Төсөл сонгон шалгаруулах Аймийн Засаг даргын 203.05.31 ны өдрийн А138 тоот захирамжаар батлагдсан журмын дагуу төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, Булган Санбейс ХХК-аас 27 толгой үхэрийг худалдан авч нэр заагдсан 3 сумаас шалгарсан иргэн аж ахуйн нэгжид тус бүр 9 толгой малыг нийлүүлэхээр болоод байна.
38 Сүү боловсруулах ЖДҮ байгуулах төсөл хэрэгжүүлэх 60.0 ХХАА
ЖДҮГ 60.0 Төсөл сонгон шалгаруулах Хэрлэн сум “Дорнод хийц” ХХК шалгарсан
39 Сумын төвийн гэр хороололд 0.4 кВ-ын ЦДАШ байгуулах /Гурванзагал, Матад/ 30.0 Матад, Гурванзагал ЗДТГ 27.5 “НАНАМА” ХХК,
“Хайртбүрд” ХХК ХА 2013.04.19
2013.04.03 2013.04.19
2013.05.13 2013.08.19
2013.08.28 Эрх шилжүүлсэн. Матад, Гурванзагал ЗДТГ Ажил дууссан комисст хүлээлгэж өгсөн.
40 Түймэр унтраах тоног төхөөрөмж бүх багт 50.0 ОБХэлтэс 50.0 Ажил дууссан.
41 Аврах ажиллагааны багаж хэрэгсэл /ОБХэлтэс/ 25.0 ОБХэлтэс 25.0 ХА Аврах ажиллагааны багаж хэрэгслэлийг тоноглолтой авто машин болгох санал оруулж төсөвт өртөгийг нэмэгдүүлж төсвийн тодотголд оруулахаар болов.
42 5 дугаар сургуулийн их засвар /Хэрлэн/ 42.0 41.8 “Зойт” ХХК ХА 2013.05.23 2013.06.19 2013.07.08 2013.08.30 Техникийн комиссоор хүлээлгэж өгсөн.
43 Цэцэрлэгийн их засвар /Баяндун/ 50.0 49.8 “Сүхжин” ХХК ХА 2013.05.23 2013.06.19 2013.07.08 2013.08.25 2013.08.26-нд техникийн комиссоор хүлээлгэж өгсөн.
44 Аймгийн Биеийн тамир спортын газрын барилгын фасадын засвар 60.0 58.6 “Зойт” ХХК ХА 2013.03.11 2013.06.20 2013.07.09 2013.09.05 Ажил дууссан техникийн комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.
45 12 дугаар цэцэрлэгийн их засвар 90.0 82.1 “Суурин тал” ХХК НТШ 2013.05.23 2013.07.01 2013.07.02 2013.08.02 2013.09.15 2013.09.23-нд техникийн комиссоор хүлээлгэн өгсөн
46 14 цэцэрлэгийн их засвар 18.1 18.1 “Зойт” ХХК ХА 2013.05.23 2013.07.01 2013.07.17 2013.07.30 Техникийн комиссоор ашиглалтад хүлээн авсан
47 ArcGIS 10.0.1 програм хангамж худалдан авах, програм хангамжийн сургалтанд хамрагдах 22.8 22.8 ХА 2013.03.11 2013.07.02 Харьцуулалт амжилтгүй болсон тул Монголын гео мэдээлэлзүй судлаачдын холбоо ТББ-тай шууд гэрээ байгуулсан.
48 10 дугаар цэцэрлэгийн их засварын ажил /Хэрлэн сум/ 50.0 50.0 “Сүхжин” ХХК ХА 2013.05.23 2013.07.03 2013.09.15 Техникийн комиссоор хүлээлгэж өгсөн.
49 Хичээлийн байр, спорт заалны сантехникийн их засвар /Дорнод, Баяндун/ 50.0 49.8 “Элтрүүд” ХХК ХА 2013.05.23 2013.07.03 2013.07.23 2013.08.30 Техникийн комиссоор ашиглалтад хүлээн авсан
50 “Хан-Уул” цогцолбор сургуулийн 6 настай ангийн хичээлийн байрны их засвар 38.2 36.5 “Талын сүлд” ХХК ХА 2013.05.23 2013.07.03 2013.07.23 2013.08.30 2013.08.26-нд ажлыг техникийн комиссоор хүлээлгэж өгөв.
51 Гэр хороололын дундах авто замыг хатуу хучилттай болгон сайжруулах, гэрэлтүүлгийн хамт /Хэрлэн сум, 4, 10 дугаар баг/ 900.0 900.0 “Эн Эн Ти ЭЙ” ХХК НТШ 2013.03.11 2013.07.16 2013.07.17 2013.08.23 2013.11.08 Замын далан байгуулах ажил дууссан, нэг чигийн урсгалын 3.5 м өргөн 380 м эсрэг урсгалын 150 м замын цутгалт хийгдсэн байна.
52 Ахуй үйлчилгээний төв /Матад/ 100.0 99.8 “Талын сүлд” ХХК НТШ 2013.07.15 2013.07.16 2013.07.17 2013.08.21 2013.09.30 Матад сумын ЗДТГ хүсэлт тавьсны дагуу зохион байгуулж ажил дуусч техникийн комисст хүлээлгэж өгсөн.
53 Цэцэрлэгийн их засвар /Дорнод, Чулуунхороот/ 50.0 50.0 “Бүжнар” ХХК ХА 2013.05.23 2013.07.18 2013.08.30-нд техникийн комиссоор хүлээлгэж өгсөн.
54 Сургуулийн хичээлийн байр спорт заалны их засвар /Дорнод, Сэргэлэн/ 80.0 79.8 “Сүхжин” ХХК ХА 2013.05.23 2013.07.19 2013.07.31 2013.09.15 Техникийн комиссоор ашиглалтад хүлээн авсан
55 Цэцэрлэгийн их засвар /Цагаан-Овоо/ 6.5 6.5 “Сүхжин” ХХК ШХ 2013.05.23 2013.08.26-нд ажлыг техникийн комиссоор хүлээлгэж өгөв.
56 Спорт заалны барилга /Хөлөнбуйр/ 360.0 342.2 “Дорнын оч” ХХК НТШ 2013.05.23 2013.09.17 2013.09.18 2013.10.23 2014.05.30
57 Халхгол сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх 10.0 Халхгол ЗДТГ 10.0 ШХ Халхгол сумын ЗДТГ-т эрх шилжүүлсэн зохион байгуулж эхлээгүй байна.
58 Чойбалсан хот- Матад сум чиглэлийн төв замын Ар цайдам, Хөх дэрсний говь хэсгийг хайрган хучилттай болгох 75.0 75.0 “Авто агро” ХХК ХА 2013.03.11 2013.08.18 Харьцуулалт амжилтгүй болсон тул шууд гэрээ байгуулахаар захиалагчид уламжилсан.
59 Аймгийн Байгаль орчны албанд автомашин 20.0 БО газар 20.0 ХА 2013.07.30 Эрх шилжүүлсэн
60 Аймгийн Татаварын хэлтэст автомашин 12.0 Татварын хэлтэс 12.0 ХА 2013.09.13 Эрх шилжүүлсэн
61 Усны тоолуур баталгаажуулах суурин эталон /СХЗХэлтэс/ 20.0 СХЗ Хэлтэс 20.0 “Инженеринг сервис” ХХК ХА 2013.04.15 2013.05.03 2013.07.18 Эрх шилжүүлсэн
62 Бохир усны шугам хоолой шинээр татах /Хэрлэн, 10-р баг/ 35.0 Хэрлэн ЗДТГ 34.0 “Дорнод Нийтийн аж ахуй” ХХК ХА 2013.09.30 Эрх шилжүүлсэн
63 Ивээл хорооллын бохир усны шугам хоолойн засвар /Хэрлэн/ 30.0 Хэрлэн ЗДТГ 30.0 “Дорнын оч” ХХК ХА 2013.09.30 Эрх шилжүүлсэн
64 Дашбалбар өртөөний барилгын их засвар /Дорнод УЦУОШГ/ 15.0 УЦУОШГ 15.0 ХА 2013.08.07 Харьцуулалт амжилтгүй болсон тул “ДБСД” ХХК-тай шууд гэрээ байгуулсан.
65 “Буриадын өв” соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлэх /Дорнод, Баяндун/ 100.0 Санал ирээгүй НТШ 2013.05.23 2013.09.18 2013.09.19 10 дугаар сарын 18-нд нээсэн боловч нэг ч санал ирээгүй.
66 Спорт заалын барилга /Дорнод, Хэрлэн, 6 дугаар сургууль/ 600.0 БШУЯ “ЦОДММ” ХХК НТШ 2013.09.17 2013.09.25 2013.09.25 2013.11.05 2013.12.31
67 Цэцэрлэгийн барилга, 75 ор /Дорнод, Хөлөнбуйр/ 197.0 БШУЯ “Сүхжин” ХХК НТШ 2013.09.17 2013.09.24 2013.09.25 2013.11.05 2013.12.31 2 дугаар давхрын өрлөгийн ажил хийгдэж байна. Хяналтын төсөв 497.0 сая төгрөг, 197.0 сая төгрөгийн түүвэрчилсэн төсөв хийлгээд тендер зарлаж “Сүхжин” ХХК шалгарсан.
68 Спорт заалны барилга /Дорнод, Дашбалбар/ 603.0 БШУЯ 202.6 “Аригүн” ХХК НТШ 2013.09.17 2013.09.19 2013.09.20 2013.10.23 2013.12.30 Заалны хэсгийн дээврийн хучилт хийгдсэн, заалны бетон шалны цутгалт болон цонх суулгах ажил 80%-тай хийгдсэн. Хяналтын төсөв 603.0 сая төгрөг, 203.0 сая төгрөгийн түүвэрчилсэн төсөв хийлгээд тендер зарлаж “Аригүн” ХХК шалгарсан.
69 Аймгийн төвийн болон сумдын автозамыг хатуу хучилттай болгох зураг төсөв боловсруулах 90.0 88.9 ЗҮ 2013.09.24 2013.09.25 2013.09.25 “ХЗТ автозам” ХХК шалгарч захиалагчид уламжилсан
70 Сумын хэтийн төлөвлөгөө боловсруулах /Дорнод, Баянтүмэн/ 20.0 Баянтүмэн сум 20.0 ЗҮ 2013.10.08 2013.10.09 2013.10.09 Бага үнийн аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Санал ирээгүй тул буцаасан.
71 Бүрэн шаталттай, эрчим хүчний хэмнэлттэй зуух, агаарын чанарын хяналт шинжилгээний сүлжээг сайжруулахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж 87.5 БОЯам 87.5 “Ган хийц” ХХК
“Цэцүүх” ХХК НТШ 2013.09.26 2013.10.09 2013.10.09 2013.11.14 2013.12.25 2 Багцтай тендер зарлаж багц тус бүрт гүйцэтгэгч шалгаруулсан
72 Сургуулийн дотуур байрны засвар /Дорнод, Халхгол/ 36.0 БШУЯ 36.0 “Элтрүүд” ХХК ХА 2013.09.20 2013.10.11 2013.10.23 2013.11.15
73 Сургуулийн их засвар /Дорнод, 1-р сургууль/ 60.0 БШУЯ 60.0 “Сүхжин” ХХК ХА 2013.09.20 2013.10.11 2013.11.05 2013.12.31 Харьцуулалт амжилтгүй болсон тул шууд гэрээ байгуулахаар захиалагчид уламжилж “Сүхжин” ХХК-тай шууд гэрээ байгуулсан.
74 Спорт заалны барилга /Матад сум/ 37.7 БШУЯ 37.7 “ДОЦ” ХХК ШГ Хуулийн дагуу “ДОЦ” ХХК-тай шууд гэрээ байгуулсан

Тайлант хугацаанд төлөвлөгдсөн төсөл, арга хэмжээнээс 6 ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулаагүй байна. Үүнд:
№ Нэр төрөл, тоо хэмжээ Санхүүжилтийн эх үүсвэр Төсөвт өртөг
/сая төгрөг/ Тайлбар
1 Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейн /Дорнод, Хэрлэн/ Улсын төсөв 1770,3 Санхүүжилтийг зогсоосон
2 Хөх нуур багийн төвийн барилга /Чойбалсан/ Орон нутгийн төсөв 13,0 Батлагдсан төсөв хүрэлцэхгүй тул тодотгол хийлгэхээр уламжилсан
3 Аймгийн ЗДТГ-ын хэрэгцээнд автомашин Орон нутгийн төсөв 110,0 Техникийн тодорхойлолт ирүүлээгүй
4 Аврах ажиллагааны багаж хэрэгсэл /ОБХэлтэс Орон нутгийн хөгжлийн сан 25,0 Батлагдсан төсөв хүрэлцэхгүй тул тодотгол хийлгэхээр уламжилсан
5 Жижиг дунд үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих төсөл Орон нутгийн хөгжлийн сан 500,0 Санхүүжилт нь татагдахаар болсон
6 Бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны төсөл Орон нутгийн хөгжлийн сан 565,0 Санхүүжилт нь татагдахаар болсон

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Зарын код:ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ 2013 ОНЫ МЭДЭЭЛЭЛ | Огноо: 2013 12.23

DSC08039

Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам санаачлан “Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн “Умард коридор” сэдэвт гурван талт анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн сайд А.Гансүх үг хэлсэн бөгөөд Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, Хятадын төлөөлөгчдийг тус улсын Төрийн төмөр замын ерөнхий газрын орлогч дарга Цэнь Ланьхуа нар ахлан иржээ.

Зөвлөгөөний эхэнд оролцогч талууд харилцан мэндчилгээ дэвшүүлж, дараа нь Зам, тээврийн яамны Далайн тээвэр, төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд төмөр замын дамжин өнгөрүүлэх тээврийг хөгжүүлэх зорилт, “Улаанбаатар төмөр зам”-ыг хүчжүүлэхэд хөршүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар илтгэсэн. Мөн Монгол Улсын төмөр замын өнөөгийн байдал, гол замын техникийн шинэчлэлийн талаар “Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж танилцууллаа.

Зөвлөгөөн үдээс хойш ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчдийн илтгэлээр үргэлжиллээ. Тэд, БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ хоорондын бараа эргэлтийн төлөв, Монгол Улс руу чиглэсэн төмөр замууд, Монголын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн замналын гүйцэтгэх үүрэг, “Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэлд гурван улс хамтран ажиллах нь гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцав. Хятадын талаас Эрээн-Жинин хэсгийн төмөр замыг, Оросын талаас Улаан-Үүд – Наушки хэсгийн төмөр замыг бэхжүүлэх шаардлагын талаар илтгэсэн.

Зөвлөгөөний үр дүнд талууд гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргаж ажиллахаа нотлосон мэдэгдэл гаргаж, түүнд Улаа-Үүд – Наушки – Сүхбаатар – Замын-Үүд – Эрээн – Жинин чиглэлийн төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг 2014 оны эхний улиралд багтаан хамтран боловсруулахаар тохиролцлоо.

МэдэгдэлдЗам, тээврийн яамны Далайн тээвэр, төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, ОХУ-ын Төмөр замын холбооны агентлагийн орлогч дарга И.В.Мицук, БНХАУ-ын Төрийн төмөр замын ерөнхий газрын орлогч дарга Цэнь Ланьхуа нар үзэглэв.

Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулсан нь Засгийн газар дамжин өнгөрөх тээврийн асуудалд онцгой анхаарч байгаагийн илрэл юм.

Зарын код:“Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын умард коридор” сэдэвт гурван талт анхдугаар зөвлөгөөн амжилттай боллоо | Огноо: 2013 12.21

2222222
Аймгийн ИТХ ээлжит хуралдаан энэ сарын хорин хүртэл хойшиллоо. Шалтгаан нь аймгийн төсөвийг өргөн бариагүй учир төсөв хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байна . өөр нэг асуудал нь Аймгийн Засаг даргыг сонгох байсан. Гэвч намууд тохиролцоонд хүрч чадаагүй нь ч хойшлох нэг шалтгаан болсон бололтой.

Зарын код:Иргэдийн Төлөөлөгчдийн хурал энэ сарын 20 хүртэл хойшиллоо | Огноо: 2013 12.06

Сургалт дамжаа »